Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Х.Чапаевийн “Алтайг цуурайтуулсан аялгуу” хос цомог шинээр мэндэллээ
Уртын дуу

Х.Чапаевийн “Алтайг цуурайтуулсан аялгуу” хос цомог шинээр мэндэллээ

Урлаг Урлаг13/01/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
51079_27918_500x5001445432432014-01-13-09-13[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Гавьяат жүжигчин Х.Чапаевын уран бүтээлийн хос цомог шинээр хэвлэгдлээ. "Алтайг цуурайтуулсан аялгуу" нэртэй энэхүү цомогт казахын ард түмний болон баруун Монголын үндэстэн ястны сэтгэлд хоногшсон 30 гаруй дуу багтсан байна.

Гавьяат жүжигчин маань казах үндэсний хөгжим домбор, мөн морин хуур, гитар,икел, аманхуур гээд цомогт багтсан дуу бүрийнхээ хөгжмийг өөрөө тогложээ. “Ардын дуу хуур бол далай шиг шавхагдашгүй баялаг” хэмээн ярьдаг тэрбээр өнгөрсөн хугацаанд сэргээн дуулсан ардын богино болон харилцаа дуунуудаа олон түмэндээ хүргэхээр шийдсэн нь энэ юм. “Алтайг цуурайтуулсан аялгуу” буюу казахаар “Алтайды жангырткан ауендер” нэртэй энэхүү цомог Hi-Fi Records-ийн бүхий л салбараар худалдаалагдаж эхэллээ.

Монгол Улсын гавьяат жүжигчин Х.Чапаев нь Монголын урлагт бүтээсэн туурвил бүтээлүүдээрээ үндэсний хөгжмийн уламжлалыг жинхэнэ эртний сонгодог дэг жаягаар нь авч үлдсэн, сэргээн хөгжүүлсэн, түгээн дэлгэрүүлж, хойч үедээ өвлүүлж яваа билээ. Орчин үеийн драмын жүжиг, үндэсний дуурийн гол, туслах дүрүүдийг орон нутгийн театрын тайзнаа бүтээсэн асар олон талтай уран бүтээлчдийн нэг. Монгол оронд театрын урлагийг үүсгэн хөгжүүлэх, мөн 1930-аад оноос хойшхи Монголын нийгмийн адармаатай түүхэн цаг үеүдийн эрхшээлээр бараг мартагдаад байсан үндэсний урлагийн өв уламжлалыг орчин үед сэргээн хөгжүүлэх их үйлсэд Х.Чапаев нь амьдралынхаа 53 жилийг зориулсан байдаг. 

Алс баруун хязгаар Увс аймагт анх 1962 онд Соёлын ордон байгуулагдахад тэрбээр 16-хан настайдаа жүжигчин, хөгжимчнөөр орж ажиллажээ. Тэр цагаас эхлэн хөдөөгийн Соёлын ордонг хөл дээр нь босгох, улмаар Соёлын ордныг Хөгжимт Драмын театр болгон эрс шинэчлэх бүхий л үйл явцыг төрийн бодлогын хүрээнд өндөр түвшинд гүйцэтгэсэн тус Соёлын ордны анхны 24 уран бүтээлчийн нэг билээ.

Гавьяат жүжигчин Х.Чапаев өнгөрсөн хугацаанд үндэсний дуурийн оргилуудын нэг болох “Учиртай гурван толгой” дуурийн  Юндэнгийн дүрд 46 жил тоглож, үе үеийн ардын жүжигчин, гавьяат жүжигчин цол бүхий олон арван Нансалмаа нарыг төрүүлсэн байдаг. Тэрээр нийт 1000 гаруй ардын болон уртын дуу, мөн зохиолын дуу, дуулалт болон драмын 100-гаад жүжиг,таван дуурийн гол ба туслах дүр бүтээжээ. Түүнчлэн 16 дуулалт жүжиг, 27 хүндэтгэлийн концерт найруулан тайзнаа тавьж олны хүртээл болгохын зэрэгцээ дэлхийн 40 гаруй улсад аялан тоглолт хийсэн байна. 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Төрийн соёрхолт “Харанга” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч, дуучин Цэндсүрэнгийн Энхманлай (1956-2025)

10/05/2025

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.