Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Азийн шилдэг 30 киноны жагсаалтанд “Чимээгүй хотын жолооч” кино багтжээ
Кино

Азийн шилдэг 30 киноны жагсаалтанд “Чимээгүй хотын жолооч” кино багтжээ

Урлаг Урлаг23/12/2024Шинэчлэгдсэн:23/12/2024Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Asian movie pulse” вэбсайтаас гаргасан 2024 оны шилдэг 30 ази кино жагсаалтыг гаргажээ. Эл жагсаалтын 22-т өнгөрсөн сард Таллины кино наадмын гранпри шагналыг хүртсэн Монголын уран сайхны “Silent city driver” буюу “Чимээгүй хотын жолооч” кино жагсжээ.

Эл киноны талаар тус сайтын нийтлэлч Марина Рихтер “Бараг бүхэлдээ өнгөгүй ч гэмээр, өргөн дэлгэцийн хэмжээгээр зураг авалтаа хийсэн Э.Энхбаяр зураглаачийн ажил болох “Чимээгүй хотын жолооч” кино гол дүрийн баатрын дотоод сэтгэлийн харанхуй байдалд нийцсэн түгшим уур амьсгалд үзэгчийг аваачих шиг санагдсан. А.Түвшинбаярын хүчтэй дүрслэл уг киноны хөдөлгөгч нэг хүч юм. Гол дүрийн ганцаардалдаа баригдаж, хорих ангиас гарсныхаа дараа гадаад орчинтой дасан зохицох гэж зовж байгааг нь үнэхээр гайхамшигтай харуулжээ. Ер нь тус киноны жүжигчид бүгд чамгүй сайн, чансаатай бөгөөд зохиол сайтайгаас гадна “Амьдрал”, “Цагаан хадаг” зэрэг кинонууд дээр хамтарч байсан кино зохиолч Т.Номуунзул, Ж.Сэнгэдорж найруулагчийн ээлжит нэгэн бүтээл юм. Тэд дахин нэгдсэний үр дүн тун амттай болжээ” хэмээн бичсэн байна.

“Чимээгүй хотын жолооч” киног ирэх онд эх орондоо нээх хийх бөгөөд бүх кинотеатраар гаргах аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

“Lilo & Stitch” 2025 оны хамгийн өндөр орлоготой хоёр дахь кино боллоо

03/06/2025
Гадаад мэдээ Урлаг

“Stranger things” цувралын сүүлийн бүлэг дэлгэцэнд гарах өдрийг зарлалаа

03/06/2025
Кино Урлаг

“Sinners” киног цахимаар үзэх боломжтой боллоо

02/06/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.