Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Reels»“Bortua” брэндийн үүсгэн байгуулагч, загвар зохион бүтээгч Бортуа
Reels

“Bortua” брэндийн үүсгэн байгуулагч, загвар зохион бүтээгч Бортуа

Урлаг Урлаг23/12/2024Шинэчлэгдсэн:23/12/2024Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Bortua” брэндийн үүсгэн байгуулагч, загвар зохион бүтээгч Бортуаг онцлон танилцуулъя.

Ажлын гараагаа “Монгол костюмс”-т дизайнераар ажиллан эхлүүлсэн Бортуа 2013 онд олон улсын үндэсний хувцасны фестивальд “Дөрвөлжин бичиг” коллекцоороо эх орноо төлөөлөн амжилттай оролцож байв. Түүнчлэн 2014 онд “Дайчин” коллекцоо олны хүртээл болгож байлаа. Улмаар 2014 онд үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилгоор үндэсний хувцас загварын урлангаа “Bortua” нэрээр нээж, 2023 онд албан ёсоор “Bortua” ХХК болгон өргөжүүлж, үйл ажиллагаагаа тэлэн, бараа бүтээгдэхүүнийхээ тоог нэмэн цар хүрээгээрээ улам өргөтгөөд буй.

Үндэсний хэв загвартай хувцасыг орчин үеийн, өдөр тутмын, гоёлын, тайзны, түүхэн уламжлалт зэргээр төрөл бүрийн загвартай хоршуулан урласаар ирсэн тэрбээр Монголын хувцас загварын хамгийн том наадам болох “Гоёл” наадмаас 2018 онд шилдэг загварын товчоо, 2019 онд шилдэг залуу дизайнер, 2020 онд тус наадмын гранпри шагналыг хүртэж байв.

Тэрбээр “Radice”, “Бахархалт үндэсний хувцас” зэрэг коллекцуудыг гаргаснаас гадна улирал тутамд, тэмдэглэлт баяруудад зориулан шинэ загваруудаа гаргаж хувцас загварт дурлагсдад хүргэсээр байна.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Reels Урлаг

УДБЭТ-ын балетын шинэ од Б.Марал

23/07/2025
Reels Урлаг

“Хөх саран” уран сайхны киноны гол дүрд Jason буюу Б.Баяржавхлан тогложээ

21/07/2025
Reels Урлаг

Үдшийн музейд ятгач Г.Солонго тоглоно

02/07/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жүжигчин Сидни Суини боксчин Кристи Мартины дүрээр үзэгчидтэй “уулзана”

24/07/2025

2035 он гэхэд нэг хоногоос бүтэн нэг секунд хасагдах магадлалтай

24/07/2025

“Зам” олон улсын үзэсгэлэн дэлгэнэ

24/07/2025

“Гарц” олон ангит киноны хоёрдугаар бүлэг наймдугаар сарын 8-наас үзэгчдэд хүрнэ

24/07/2025

Монголын сурагчид таван медаль хүртлээ

24/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.