Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Reels»“Тэнгэрийн элч”” түүхэн үндэсний дуурийн гол дүрд УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Батжаргал дуулна
Reels

“Тэнгэрийн элч”” түүхэн үндэсний дуурийн гол дүрд УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Батжаргал дуулна

Урлаг Урлаг25/12/2024Шинэчлэгдсэн:25/12/2024Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

УДБЭТ-ын уран бүтээлчид “Монголын нууц товчоо”, Их эзэн Чингис хааны түүхээс сэдэвлэн бүтээсэн, Монголын түүх уламжлалаа хойч үедээ үнэн зөвөөр  ойлгуулж, өвлүүлэн уламжлуулах зорилготой “Тэнгэрийн элч” түүхэн дуурийг арванхоёрдугаар сарын 28, 29-нд хүргэх гэж байна. Энэхүү дуурийн гол дүр болох “Мөнх тэнгэрийн элч” хэмээн өргөмжлөгдөж явсан Аралуд аймгийн Наху баяны хүү Боорчид УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Батжаргал дуулах юм.

Б.Батжаргал нь СУИС-д дуурийн дуучин мэргэжил эзэмшиж, үргэлжлүүлэн БНСУ-ын Үндэсний урлагийн их сургуульд мэргэжил дээшлүүлсэн уран бүтээлч юм. 2012 оноос хойш УДБЭТ-т ажиллах хугацаандаа Ж.Бизегийн “Кармен” дуурийн Дон Хозе, Ж.Вердийн “Трубадур” дуурийн Манрико, “Травиата” дуурийн Алфред Жермон, Ж.Пуччинийн “Чио чио сан” дуурийн Пинкертон, “Богема” дуурийн Рудольф, Г.Доницеттийн “Лучиа Ди Ламмермур” дуурийн Эдгардо, Ц.Нацагдоржийн “Гүнгэрийн гүнж” дуурийн Цао Цао жанжин, Л.Мөрдоржийн “Хөхөө Намжил” дуурийн Хөхөө Намжил, Б.Шаравын “Чингис хаан” дуурийн Жамуха гэхчилэн дүрүүдэд дуулжээ. Тэрбээр 2015 онд ОХУ-ын Ардын жүжигчин Ким Базарсадаевын нэрэмжит дуурийн дуулаачдын олон улсын уралдааны гран при хүртэж, 2016 онд ОХУ-ын Москва хотод болсон Муслим Магомаевын нэрэмжит дуурийн дуулаачдын олон улсын уралдааны гуравдугаар байрт шалгарч, 2017 онд “BBC Cardiff Singer of the World” дуурийн дуулаачдын уралдаанд Монголын тенор хоолойнуудын анхдагч болж оролцон, дэлхийн шилдэг 20 залуу дуучны нэгээр тодорч байв.

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Reels Урлаг

Уран нугаралт, бодибилдинг, фитнессийн спортыг хослуулж яваа уран нугараач, Гавьяат жүжигчин Э.Лхагва-Очир

18/11/2025
Reels Урлаг

Өнөөдөр жүжигчин М.Баярбатын төрсөн өдөр

07/11/2025
Reels Урлаг

“Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу жүжигчин Ч.Түвшинтөгс гэж хэн бэ?

05/11/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Avatar: Fire and Ash” кино арванхоёрдугаар сарын 17-нд нээнэ

26/11/2025

“Virtuoso Gala Concert-2025” ирэх сарын 6-нд болно

26/11/2025

“Монгол хаан” жүжгийн уран бүтээлчдийг “Алтан гадас” одонгоор шагнажээ

26/11/2025

Монгол Улс ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 2025-2029 оны гишүүнээр сонгогдлоо

26/11/2025

Хён Бин, Сун Е Жин нар шилдэг жүжигчин шагналыг зэрэг хүртсэн анхны хосууд боллоо

25/11/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.