Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Мэдээ»Монгол Улсыг Trip.com цахим хуудсаар сурталчилж эхэлжээ
Мэдээ

Монгол Улсыг Trip.com цахим хуудсаар сурталчилж эхэлжээ

Урлаг Урлаг09/01/2025Шинэчлэгдсэн:09/01/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дэлхий даяар хагас тэрбум хэрэглэгчтэй, аялал жуулчлалын салбарын тэргүүлэгч Trip.com цахим хуудсаар Монгол Улсыг албан ёсоор сурталчилж эхэллээ. Энэ нь аялал жуулчлалын салбарын хувьд чухал алхам болж буй юм.

Trip.com группийн Ерөнхийлөгч Жэйн Сантай өнгөрсөн оны есдүгээр сард ССАЖЗ-ын сайд Ч.Номин хамтран ажиллах гэрээ байгуулсан. Уг гэрээний хүрээнд “Go Mongolia” үндэсний брэндингийн дор Монголын нүүдлийн соёл, зан заншил, байгалийн үзэсгэлэнт тогтцыг БНСУ, Хонгконг, БНХАУ-ын хэрэглэгчдэд сурталчлах, аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг борлуулах чиглэлд хамтран ажиллахаар зорьсон юм.

Монгол Улсын аялал жуулчлалыг Хятадын зах зээлд түгээх зорилгоор Weibo, WeChat зэрэг олон нийтийн сүлжээгээр дамжуулан төрөл бүрийн контентыг хэрэглэгчдэд ийнхүү хүргэж эхэллээ. Энэхүү сүлжээгээр дамжуулан нислэгийн тийз болон аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг шууд худалдан авах боломжтой болж байна.

2024 он Монгол Улсын хувьд аялал жуулчлалын амжилттай жил болж, 810 мянга гаруй жуулчин хүлээн авсан нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт байлаа. Цаашид улирлын хамаарлыг бууруулж, өвлийн аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг хөгжүүлэхээр мэргэжлийн холбоодтой хамтран ажиллаж байгаа бөгөөд 2028 он гэхэд 2 сая жуулчин хүлээн авах томоохон зорилт тавин ажиллаж байгааг ССАЖЗЯ мэдээллээ.

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Мэдээ Урлаг

Б.Мөнхцэлмэг “Youtube”-ийн “Silver Play Button”-ний эзэн болжээ

05/06/2025
Мэдээ Урлаг

Монголын гоо сайханчид олон улсын тэмцээнд амжилт гаргалаа

03/06/2025
Мэдээ Урлаг

“Нэг төгрөг” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

03/06/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025

“Театр-Студи” ангид жүжигчин элсүүлэх шалгалт энэ сарын 18-19-нд УДЭТ-д болно

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.