Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна
Кино

Найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна

Урлаг Урлаг19/01/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өмнөд Солонгосын найруулагч Бон Жун Хо ирэх сард Германы нийслэл Берлин хотноо “Mickey 17”  шинэ уран бүтээлээ толилуулахаар болсон тухай тус хотын нэрэмжит кино наадмыг зохион байгуулагчид пүрэв гараг /2025.01.16/-т зарлажээ.

Зургаан жилийн өмнө Бон Жун Хо “Parasite” киногоороо Каннын кино наадмын дээд шагналыг хүртэж, “Оскар”-ын наадмын шилдэг кино төрөлд шалгарч байсан юм. Ингэснээр Академийн шагнал гардуулах ёслолоос уг шагналыг хүртсэн анхны гадаад хэлээрх кино болж байв.

 

“Mickey 17” хэмээх шинжлэх ухааны уран зөгнөлт, эмгэнэлт инээдмийн кинонд Английн жүжигчин Роберт Паттинсон Миккигийн дүрд тогложээ. Микки бол “үхэх нь хэвийн зүйл болсон” цаг үед хүнийг хувилан олшруулснаар олон удаа амьдрах боломжийг олгодог хөтөлбөрт сайн дураараа оролцож буй нэгний дүр юм.

 

Берлинале гэгддэг Берлиний кино наадам бол энэ онд болох Европын эхний томоохон кино наадам юм. Энэ удаагийн наадмын үеэр Британийн жүжигчин Тильда Свинтонд кино урлагийн салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн олгодог хүндэт шагналыг гардуулах ажээ. Тэрбээр өмнө нь мөн Бон Жун Хотой хамтран ажиллаж байсан юм.

75 дахь удаагийн Берлинале наадам ирэх хоёрдугаар сарын 13-23-ны хооронд болно. Наадмын хөтөлбөр болон “Алтан баавгай” шагналд нэр дэвшсэн бүтээлүүдийг нэгдүгээр сарын 21-нд зарлана. Өнгөрсөн жил Франц-Сенегалын найруулагч Мати Диоп “Dahomey” баримтат киногоороо энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэж байв.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

“Lilo & Stitch” 2025 оны хамгийн өндөр орлоготой хоёр дахь кино боллоо

03/06/2025
Гадаад мэдээ Урлаг

“Stranger things” цувралын сүүлийн бүлэг дэлгэцэнд гарах өдрийг зарлалаа

03/06/2025
Кино Урлаг

“Sinners” киног цахимаар үзэх боломжтой боллоо

02/06/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.