Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“VOO”-гийн дараагийн уран бүтээл “Өс залгамжлагч” халаасны кино
Кино

“VOO”-гийн дараагийн уран бүтээл “Өс залгамжлагч” халаасны кино

Урлаг Урлаг22/01/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“VOO”-гээс дараагийн уран бүтээлээ үзэгчдэд хүргэж байна. “Өс залгамжлагч” нэртэй энэхүү уран бүтээл нь халаасны кино гэдгээрээ онцлог. Тодруулбал, өдөр тутмын амьдралд халааснаасаа гар утсаа гарган, богино хугацаанд ямар нэгэн сонирхолтой зүйл үзэх боломжийг халаасны кино олгож буй. Халаасны кино нь үзэгчдэд хамгийн ачаалалтай, богино хугацаанд, тухлах боломжтой бүх орчинд үзэхэд тохиромжтой. Босоо форматаар бүтээгдсэн бөгөөд нэг анги нь ердөө 1-2 минутын урттай тул үзэгчдийн цагийг хэт зарцуулалгүйгээр, сэтгэлд хоногшихуйц мэдрэмж төрүүлэх юм.

“Өс залгамжлагч” халаасны киноны үйл явдал “G&G” группийн өв залгамжлагч Гэгээ нөхөртөө хууртагдсаны улмаас гэр бүлээ цуцлуулахаар хуулийн фирмд хандаж буйгаар эхэлнэ. Тус хуулийн фирмийн шинэ гүйцэтгэх захирлаар түүний анхны хайр Очир томилогдсон байв. Гэгээгийн нөхөр Баттулга өв хөрөнгийг зүгээр нэг тавьж явуулахыг хүссэнгүй. Шүүхэд хандаад удаагүй байх үедээ Гэгээ авто осолд орох бөгөөд үүнийг хэн зохион байгуулсанг мэдэх, мөн өөрийн эцгийн босгосон компанийн хуучин нөхөртөө алдахыг хүсээгүй Гэгээ өмгөөлөгч Очиртой хамт Баттулгын эсрэг тэмцэх явцдаа эцгийнхээ тухай аймшигт үнэнг мэдэх болно.

Нийт 80 ангитай “Өс залгамжлагч” цувралын эхний 20 анги нь “VOO”-д байршсан байгаа бөгөөд долоо хоног бүрийн даваа гарагт 10 анги нэмэгдэн орох аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

“The Intern” киноны Солонгос хувилбарт тоглох жүжигчид зарлагдлаа

10/08/2025
Гадаад мэдээ Урлаг

“Disney” компани “Hulu” платформыг бүрмөсөн хаах шийдвэр гаргажээ

08/08/2025
Гадаад мэдээ Урлаг

Алдарт жүжигчин Дастин Хоффман 88 нас хүрлээ

08/08/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Хоббит”-ын ховор хувийг үнэ хаялцуулжээ

10/08/2025

“The Intern” киноны Солонгос хувилбарт тоглох жүжигчид зарлагдлаа

10/08/2025

“Land of the sky” үндэсний урлагийн хамгийн том тоглолтод саатаарай

10/08/2025

Помпейн балгасанд хүмүүс эргэн ирж амьдарч байсныг тогтоожээ

09/08/2025

Диана гүнжийн торгон даашинзыг дуудлагаар худалджээ

09/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.