УДЭТ-ын уран бүтээлчид өнгөрсөн 2024 оныг хайрын тухай шинэхэн жүжгээр үзэгчдэдээ бэлэг барьж үдсэн. Тэгвэл Нобелийн шагналт зохиолч Харольд Пинтерийн зохиол, Г.Ган-Очирын найруулгаар үзэгчдэд хүргэсэн эл уран бүтээлээ энэ 2025 оны хоёрдугаар сарын 12-16-нд дахин үргэлжлүүлэн толилуулах гэж байна. “Хайр хэнд хэрэгтэй вэ” гэсэн тодотгол дор тайзнаа амилуулах энэхүү жүжгийн гол дүрд УДЭТ-ын жүжигчин О.Майдарравжаа тоглоно.
Соёлын найрал хөгжмийн хөгжимчнөөр дүүргэж, Соёлын дээд сургуулийг дуу хөгжмийн багш мэргэжлээр төгссөн О.Майдарравжаа 2018 онд СУИС-д жүжигчний мэргэжил эзэмшжээ. Улмаар 2019 оноос УДЭТ-т жүжигчнээр ажиллаж буй юм. Энэ хугацаанд тэрбээр У.Шекспирийн “Ромео, Жульетта”, Л.Өлзийтөгсийн “Бүсгүйн зурвас”, Ц.Балдоржийн “Хайрын виз”, Л.Н.Толстойн “Анна Каренина”, Б.Цогнэмэхийн “Хаадын хаан. Андгай”, Берхольт Брехтийн “Сычуаны сайн хүн”, Н.В.Гоголийн “Тоглоомчид”, Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” зэрэг түүхэн, сонгодог, орчин үеийн жүжгүүдэд тоглоод буй.