Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Reels»УДЭТ-ын шинэ уран бүтээл “The lover” жүжгийн гол дүрд тоглож буй жүжигчин О.Майдарравжаа
Reels

УДЭТ-ын шинэ уран бүтээл “The lover” жүжгийн гол дүрд тоглож буй жүжигчин О.Майдарравжаа

Урлаг Урлаг28/01/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

УДЭТ-ын уран бүтээлчид өнгөрсөн 2024 оныг хайрын тухай шинэхэн жүжгээр үзэгчдэдээ бэлэг барьж үдсэн. Тэгвэл Нобелийн шагналт зохиолч Харольд Пинтерийн зохиол, Г.Ган-Очирын найруулгаар үзэгчдэд хүргэсэн эл уран бүтээлээ энэ 2025 оны хоёрдугаар сарын 12-16-нд дахин үргэлжлүүлэн толилуулах гэж байна. “Хайр хэнд хэрэгтэй вэ” гэсэн тодотгол дор тайзнаа амилуулах энэхүү жүжгийн гол дүрд УДЭТ-ын жүжигчин О.Майдарравжаа тоглоно.

Соёлын найрал хөгжмийн хөгжимчнөөр дүүргэж, Соёлын дээд сургуулийг дуу хөгжмийн багш мэргэжлээр төгссөн О.Майдарравжаа 2018 онд СУИС-д жүжигчний мэргэжил эзэмшжээ. Улмаар 2019 оноос УДЭТ-т жүжигчнээр ажиллаж буй юм. Энэ хугацаанд тэрбээр У.Шекспирийн “Ромео, Жульетта”, Л.Өлзийтөгсийн “Бүсгүйн зурвас”, Ц.Балдоржийн “Хайрын виз”, Л.Н.Толстойн “Анна Каренина”, Б.Цогнэмэхийн “Хаадын хаан. Андгай”, Берхольт Брехтийн “Сычуаны сайн хүн”, Н.В.Гоголийн “Тоглоомчид”, Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” зэрэг түүхэн, сонгодог, орчин үеийн жүжгүүдэд тоглоод буй.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Reels Урлаг

Өнөөдөр “Аримун”-ы авьяаслаг, адтай А.Ганчимэгийн төрсөн өдөр

25/07/2026
Reels Урлаг

Өнөөдөр үзэсгэлэнтэй, авьяаслаг жүжигчин Н.Цэнд-Аюушийн төрсөн өдөр

08/07/2026
Reels Урлаг

Дуучин Б.Амархүү өнөөдөр 39 нас хүрч байна

01/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхий дээрх хамгийн үнэтэй, цорын ганц бугуйн цаг 55 сая ам.долларын үнэтэй

25/07/2026

“Pentagon” хамтлаг 10 жилийн ойгоо тохиолдуулан эргэн нэгдэж, шинэ уран бүтээлээ танилцуулна

25/07/2026

Өнөөдөр “Аримун”-ы авьяаслаг, адтай А.Ганчимэгийн төрсөн өдөр

25/07/2026

“Disney”-ээс “Гүнж, мэлхий хоёр”-ын Тиана гүнжийн түүхийг уран сайхны кино болгоно

25/07/2026

Олон улсын математикийн 26 дугаар олимпиадыг Монгол Улсад анх удаа зохион байгуулж байна

25/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.