Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Reels»Өнөөдөр продюсер, жүжигчин Э.Цолмонбаярын төрсөн өдөр
Reels

Өнөөдөр продюсер, жүжигчин Э.Цолмонбаярын төрсөн өдөр

Урлаг Урлаг30/01/2025Шинэчлэгдсэн:30/01/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийслэлийн 35 дугаар сургуульд суралцаж, сурагч ахуйгаасаа сургуулийнхаа шинэ жилийн баяраар алиалагч, хөтлөгч хийдэг байсан Э.Цолмонбаярын авьяас хүүхэд наснаас нь илэрчээ.

Уран бүтээлийн гараагаа дөнгөж гуравдугаар ангийн сурагч байхдаа “Би эндээс явахгүй” кинонд тоглож эхлүүлсэн тэрбээр дунд сургуулиа төгсмөгц СУИС-д элсэж, оюутан цагаасаа “Шинэ үе” продакшнд ажиллаж эхэлсэн юм. Улмаар “ТВ коктейль” хамтлагийг байгуулж, “Халуун чинжүү” нэвтрүүлгээрээ үзэгчдийг зурагтын өмнө уяж байлаа.

Өдгөө “Сайн уу амьдрал минь”, “Намрын синдром”, “Мөнгөний гахай”, “Омарын эрэлд” гэхчилэн түүний тоглосон болон бүтээсэн уран бүтээлийн жагсаалт хөвөрнө. Тэрбээр сайн жүжигчин, продюсероос гадна шилдэг хөтлөгч. “Яг түүн шиг” нэвтрүүлгийг түүний хоолой, дүр төрхгүйгээр төсөөлөхөд бэрх.

Харин өдгөө Э.Цолмонбаяр орон нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулж буй. Тодруулбал, Архангай аймгийн “Ara complex”-д Монголын болон дэлхийн алдартай уран бүтээлчдийг цуглуулж, зуны хамгийн том фестивалийг тэрбээр зохион байгуулж байгаа юм.

Түүнд төрсөн өдрийн мэнд хүргэе.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Reels Урлаг

Өнөөдөр “Аримун”-ы авьяаслаг, адтай А.Ганчимэгийн төрсөн өдөр

25/07/2025
Reels Урлаг

УДБЭТ-ын балетын шинэ од Б.Марал

23/07/2025
Reels Урлаг

“Хөх саран” уран сайхны киноны гол дүрд Jason буюу Б.Баяржавхлан тогложээ

21/07/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

УДБЭТ 63 дахь улирлын нээлтийн тоглолтоо зарлалаа

27/07/2025

“Сарлагийн баяр”-ыг есөн орны жуулчид ирж сонирхлоо

27/07/2025

“Avatar” киноны гуравдугаар анги арванхоёрдугаар сарын 19-нд кино театруудаар нээлтээ хийнэ

26/07/2025

Алдарт “Пингу” хүүхэлдэйн цуврал эргэн ирнэ

26/07/2025

“Icetop”, “Niciton” хамтлагийн хамтарсан шинэ уран бүтээл

26/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.