Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»The Weeknd-ийн “Hurry up tomorrow” киноны трейлер цацагдлаа
Гадаад мэдээ

The Weeknd-ийн “Hurry up tomorrow” киноны трейлер цацагдлаа

Урлаг Урлаг05/02/2025Шинэчлэгдсэн:05/02/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дуучин The Weeknd өнгөрсөн долоо хоног /2025.01.31/-т  “Hurry up tomorrow” нэртэй шинэ цомгоо цацаж, хөгжим сонирхогчдын дунд тэсрэлт хийсэн. Мөн тэрбээр тус цомгийнхоо хүрээнд “Lionsgate” кино компанитай хамтран “Hurry up tomorrow” хэмээх сэтгэлзүйн триллер жанрын бүрэн хэмжээний уран сайхны кино хийхээр болсоноо зарлаж, өөрөө гол дүрийг нь бүтээхийн зэрэгцээ давхар зохиолч, продюсероор ажиллана гэдгээ мэдэгдсэн юм.

Тэгвэл “Lionsgate” кино компанийн зүгээс The Weeknd-ийн шүтэн бишрэгчдэд зориулан киноны шинэхэн зургуудыг болон албан ёсны трейлерийг цацжээ.

“Hurry up tomorrow” бүтээлд The Weeknd-ээс гадна жүжигчин Женна Ортега, Барри Кеоган нар тоглосон бөгөөд найруулагчаар “Waves”, “It comes at night” зэрэг кинонуудаараа алдартай Трей Эдвард Шултс ажилласан байна.

Харин киноны үйл явдалд нойргүйдэх өвчтэй уран бүтээлч залуу үл таних, хачирхалтай нэгэнтэй учирч буй талаар харуулах аж.

“Hurry up tomorrow” киног энэ оны тавдугаар сарын 16-нд нээхээр товлоод байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

“Reuters” агентлаг хоёр төрөлд Пулитцерийн шагнал хүртжээ

06/05/2026
Гадаад мэдээ Урлаг

Хамгийн өндөр ялалтын хаалгыг Вашингтонд барина

12/02/2026
Гадаад мэдээ Урлаг

“NASA” сансрын нисгэгчдэд ухаалаг утас авч явахыг зөвшөөрлөө

11/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Б.Амархүү “Шүхэр” хүүхэд хамгааллын үндэсний сангийн Энхийн элч боллоо

20/06/2026

Дэлхийн хөгжмийн олон улсын хүрээлэнгийн Монгол хөөмийн ангийн анхны төгсөгчид төгслөө

20/06/2026

Холливуудын алдарт жүжигчин Николь Кидман 59 нас хүрлээ

20/06/2026

Нийслэлчүүдийн баяр гэх тодотголтой даншиг наадмыг зургаадугаар сарын 27, 28-нд товложээ

20/06/2026

Телевизийн хөтлөгч Эшли Кейн эмэгтэйчүүдийг доромжиллоо

19/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.