Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Reels»Дуучин Чойжоо, “A sound”, “The lemons” хамтлагийн хамтарсан “Perfume” тоглолт хоёрдугаар сарын 14-нд болно
Reels

Дуучин Чойжоо, “A sound”, “The lemons” хамтлагийн хамтарсан “Perfume” тоглолт хоёрдугаар сарын 14-нд болно

Урлаг Урлаг10/02/2025Шинэчлэгдсэн:10/02/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Жил бүрийн Гэгээн хайрын өдөр буюу Валентины баяраар “A sound” хамтлаг тоглолтоороо сонсогчдодоо бэлэг барьдаг. Өнөө жил ч уламжлал ёсоор эл тоглолт болно. Энэ жилийн тоглолтод “The lemons” хамтлаг хамтран оролцохоос гадна дуучин Чойжоо буюу Б.Чойжилсүрэн мөн бие даасан уран бүтээлүүдээ хүргэхээрээ онцлог аж.

“Хүрч чадахгүй”, “Хаврын ганц улиас”, “Санана даа”, “Чамд үлдээе” гэхчилэн хүмүүсийн сэтгэл зүрхний хөг, хэмнэлийг догдлуулсан хөнгөн гэмээр уянгалаг уран бүтээлүүдээрээ Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцийн нэгэн онцгой өнгө болсон дуучин Чойжоог өдгөө мэдэхгүй хүн үгүй.

Тэрбээр Хөгжим бүжгийн коллежид хийл хөгжмөөр суралцаж байхдаа ангийн найзуудтайгаа хамтран “The Pips” нэртэй хамтлаг байгуулж, уран бүтээл туурвиж эхэлжээ. Улмаар анхны цомгоо 2013 онд “Оддын дунд үлдсэн дүр” нэртэйгээр гаргаж, үргэлжлүүлэн өнөөдрийг хүртэл үг, аяа өөрөө зохиосон уран бүтээлүүдээ сонсогчдодоо хүргэсээр буй.

Ташрамд дурдахад, “Perfume” хэмээн нэрлэсэн “A sound”, “The lemons”, дуучин Чойжоо нарын хамтарсан хамгийн анхны тоглолт 2-р сарын 14-нд “АСА арена”-д болох юм.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Reels Урлаг

Өнөөдөр “Про” театрын жүжигчин Э.Буд-Эрдэнийн төрсөн өдөр

13/05/2026
Reels Урлаг

Өнөөдөр жүжигчин, хөтлөгч Г.Анхбаярын төрсөн өдөр

06/05/2026
Reels Урлаг

Өнөөдөр үзэсгэлэнт жүжигчин Б.Хулангийн төрсөн өдөр

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Каннын кино наадамд “Галзуу хурд” киноны одод Пол Уокерийн охины хамт оролцлоо

14/05/2026

Бейонсегийн цацагдаагүй дууг нь хулгайлсан этгээдэд хоёр жилийн хорих ял оноожээ

14/05/2026

“KPop Demon Hunters” аялан тоглолт хийнэ

14/05/2026

“The Hu” хамтлаг ээлжит аялан тоглолтоо эхлүүллээ

14/05/2026

Нэрт найруулагч Гильермо дель Торогийн “Ойн савдгийн эргүүлэг” киног Каннын наадамд дахин үзүүлжээ

14/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.