Монгол Улсын Ардын жүжигчин, СУИС-ийн Хүндэт профессор Бирваагийн Мөнхдорж агсны “Данзанравжаагийн “Саран хөхөөний намтар” дуулалт жүжгийн найруулагчийн төлөвлөгөө” номын хурим өнгөрсөн бямба гараг /2025.02.08/-т Дорноговь аймгийн Данзанравжаагийн нэрэмжит “Саран хөхөө” театрт боллоо.
Номын хуримыг догшин ноён хутагтын “Үлэмжийн чанар”, “Таван ханд”, “Цагаан өвгөн”, Цамын бүжгээр эхэлж, “Саран хөхөө” театрын дарга Э.Идэрболд нээн үг хэлж, энэ үеэр СУИС-ийн ТУС-ийн захирлын санаачилгаар “Театрын найруулагч Бирваагийн Мөнхдорж” сан байгуулах уриалга гаргажээ.
Номын хуримд СУИС-иас С.Гантулга, С.Болормаа, Т.Цэнд-Аюуш, КТМУС-ийн захирал Г.Сүхбат, МБШТ, Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Монголын Бурханы шашны их сургуулийн проректор, доктор Б.Жамбал болон Жүжиглэх урлаг хөтөлбөрийн 4б курсийн оюутнууд, орон нутгаас Засаг даргын тамгын газрын болон “Саран хөхөө” театрын үе үеийн уран бүтээлчид, соёл урлагийн байгууллагын төлөөлөгчид оролцлоо.
Ташрамд дурдахад, өнөө жил “Саран хөхөө” театрын 45 жилийн ой тохиож буй бөгөөд ойн хүрээнд зохион байгуулах олон талт ажил ийнхүү эхэлж байгааг зарласан юм.