Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Reels»Монголын “In da house-3: Korea” киногоор үзэгчидтэй “уулзах” гэж буй Өмнөд Солонгосын жүжигчин Юн Жэ Мүүн
Reels

Монголын “In da house-3: Korea” киногоор үзэгчидтэй “уулзах” гэж буй Өмнөд Солонгосын жүжигчин Юн Жэ Мүүн

Урлаг Урлаг14/02/2025Шинэчлэгдсэн:14/02/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын уран бүтээлчид Өмнөд Солонгосын уран бүтээлчидтэй хамтран “In da house-3: Korea” уран сайхны кино бүтээснээ ирэх гуравдугаар сарын 6-наас кинотеатруудаар үзэгчдийн хүртээл болгох гэж буй. Тус уран бүтээлд Өмнөд Солонгосын жүжигчин Юн Жэ Мүүн /Yoon Je-Moon/ дүр бүтээсэн юм.

1970 онд Өмнөд Солонгосын Сөүл хотод төрсөн Юн Жэ Мүүн уран бүтээлийн гараагаа театрын тайзнаас эхлүүлжээ. Тэрбээр “Ode to Youth” тэргүүтэй олон жүжигт тоглож байсан аж. Харин өдгөө тэрбээр театр, кино, телевизийн салбарт идэвхтэй ажилладаг бөгөөд өнгөрсөн онд л гэхэд түүний тоглосон “Red swan”, “Nothing uncovered” зэрэг телевизийн цувралууд үзэгчдэд хүрсэн байна.

Монголын үзэгчдийн “Iris” (2009), “The man next door” (2010), “The king-2:Hearts” (2012), “Dangerously excited” (2012), “Reborn rich” (2022) зэрэг кино болон цувралын гол дүрээр нь эчнээ мэдэх Юн Жэ Мүүн нь “In da house-3: Korea” адал явдалт, инээдмийн уран сайхны киноныхоо нээлтийн ёслолд оролцохоор манай улсад ирэх аж.

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Reels Урлаг

Өнөөдөр поп дива, дуучин С.Сэрчмаагийн төрсөн өдөр

14/08/2026
Reels Урлаг

Өнөөдөр “Хувьсал” продакшны жүжигчин, найруулагч Г.Бямбасүрэнгийн төрсөн өдөр

29/07/2026
Reels Урлаг

Өнөөдөр “Аримун”-ы авьяаслаг, адтай А.Ганчимэгийн төрсөн өдөр

25/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Пол Маккартни, Ринго Старр нар 2027 онд Лас Вегаст нэгэн онцгой тоглолтоор дахин нэгдэнэ

11/11/2026

Вилли Нелсон “Намайг үхүүлээч” хэмээн гуйж байжээ

11/11/2026

“Blackpink” хамтлагийн Жисү Холливудын “WME” агентлагтай гэрээ байгууллаа

11/11/2026

Жүжигчин Жейми Кэмпбелл Бауэр “The Rings of Power” цувралын дэлхийн нээлтэд оролцлоо

11/11/2026

Чингис хааны хүрэл баримал, “Өндөр хаан” хөгжмийн бүтээлийг музейд хүлээлгэн өглөө

11/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.