Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дотоод мэдээ»Энэ жилийн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтыг Н.Наранбаатар найруулна
Дотоод мэдээ

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтыг Н.Наранбаатар найруулна

Урлаг Урлаг20/02/2025Шинэчлэгдсэн:20/02/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр /2025.02.20/ боллоо. Энэ үеэр Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээг Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар найруулах шийдвэр гарлаа.
Шадар сайд С.Амарсайхан “Энэ жилийн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшлийг ашиглан олон үндэстэн, ястны түүх уламжлал, өв соёл, төрт ёсны үнэт зүйлээ олон талаас нь харуулахын зэрэгцээ шинэ хэв маяг, агуулгыг гаргахаар зорьж байна. Тиймээс нээлт, хаалтын арга хэмжээний агуулгад онцгой анхаарч, сонирхолтой хэлбэрээр үзэгдлүүдээ бэлдэх хэрэгтэй”-г холбогдох албаныханд санууллаа. Наадмын бэлтгэл ажил, гүйцэтгэлд хяналт тавих ажлын хэсгийг байгуулж, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин ахлахаар боллоо. Мөн баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээ, үндэсний бөхийн барилдааныг телевизүүдээр хэрхэн шууд дамжуулах асуудлыг судалж, дараагийн хуралдаанд танилцуулахыг холбогдох албаныханд үүрэг болгосон. Хуралдаанаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах төсвийг эцсийн байдлаар гаргаж, төсөвт өртөгтөө багтааж зохион байгуулахыг салбар хороодын дарга нарт даалгаж, энэ жилийн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, хүндэтгэлийн концертын бэлтгэлийн явцтай зургадугаар сарын 15-нд танилцахаар тогтсон” гэв.
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

“Miss Friendship International 2025” тэмцээний ялагчаар Монголын мисс шалгарчээ

07/11/2025
Дотоод мэдээ Урлаг

“Өгөөж чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

24/10/2025
Дотоод мэдээ Урлаг

Монголын баг олон улсын шинжлэх ухааны олимпиадаас нэг алт, нэг мөнгөн медаль хүртлээ

21/10/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Гайжин: Монгол самурай” жүжгээс

08/11/2025

“Маша баавгай хоёр” хүүхэлдэйн киног ОХУ-д хориглох санал гаргажээ

08/11/2025

Чех бүсгүй дэлхийн мисс боллоо

08/11/2025

Кино урлагийн домог Ален Делон амьд байсан бол өнөөдөр 89 нас хүрэх байлаа

08/11/2025

“Усан дор амьсгалаа хамгийн удаан түгжсэн хүн” амжилт шинэчлэгдлээ

08/11/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.