Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Холливудын жүжигчин Филип Хоффман нас баржээ
Уртын дуу

Холливудын жүжигчин Филип Хоффман нас баржээ

Урлаг Урлаг03/02/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
hoffman-middle8566599502014-02-03-16-52[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Холливудын жүжигчин Филип Хоффман нас баржээХолливудын нэрт жүжигчин, 46 настай Филип Сеймур Хоффман Манхеттен дэх гэртээ нас барсан байжээ.

Албаныхан түүний үхлийн шалтгааныг мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэсэн байж болзошгүй гэж үзэж байна. Түүний найз, зохиолч Дэвид Катз гэрт нь ороход тэрээр угаалгын өрөөнийхөө шалан дээр зүүн гартаа тарианы зүү хатгасан байдалтай байсан гэнэ. Мөн нэгжлэгийн явцад албаныхан гэрээс нь хоёр уут героин болон героины найман хоосон уут олжээ.

Хоффман хамгийн сүүлд бямба гаригийн орой хөршүүддээ харагдсан бөгөөд маргааш нь хүүхдүүдээ авахаар төлөвлөөд байсан гэнэ.

Хоффман 1992 оны "Scent of a Woman" кинонд бүтээсэн туслах дүрээрээ дэлхийд танигдсан бөгөөд 2005 онд "Capote" киногоороо Академи шагнал гардуулах ёслолоос шилдэг эрэгтэй жүжигчин номинацийн шагнал хүртэж байжээ.

Мөн тэрээр жүжиглэхээс гадна кино найруулах авьяастай гэдгээ баталж "Jack Goes Boating” киног найруулсан. Тэрээр хамгийн сүүлд “The Hunger Games: Mockingjay” киноны хоёрдугаар хэсэгт тоглосон бөгөөд дүрийнхээ ихэнх хэсгийг бүтээсэн байжээ.

"Жүжигчид бүтээж байгаа дүрийнхөө өмнө хариуцлага үүрдэг. Би дүр бүтээхдээ тухайн дүрээ шүүн дэнсэлж, ангилан ялгадаггүй. Би чадах чинээгээрээ бүтээлч байж, зүрх сэтгэлээсээ тоглон, тухайн дүрээ аль болохоор илэрхийлэхийг хичээдэг"
Филип Сеймур Хоффман, 2000 он, "Time" сэтгүүл

Б.Сондор

ЭХ сурвалж: gogo.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Азийн хотуудын ардын урлагийн наадам Улаанбаатарт болно

12/06/2025

“Яруу найргийн үдэш” арга хэмжээ зохион байгууллаа

12/06/2025

Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрын гоцлооч Б.Гантөмөр олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлжээ

12/06/2025

“Tony awards 2025” наадмын шилдгүүд тодорлоо

12/06/2025

ФОТО: “Tony awards 2025” наадмын улаан хивсний ёслолоос

12/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.