Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»МУГЖ Б.Сарантуяа бүх дурлалт хосууддаа “Хайрын Бэлэг” барина
Нийгэм

МУГЖ Б.Сарантуяа бүх дурлалт хосууддаа “Хайрын Бэлэг” барина

Урлаг Урлаг06/02/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1555571_583052688442941_1695251377_n.jpg.300x0_q85_crop_upscale8173956842014-02-06-15-32[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Удахгүй болох гэгээн хайрын баяраар гавьяат жүжигчин Б.Сарантуяа хосуудад "Хайрын бэлэг" барих нь ээ. Түүний театрчилсан, амьд тоглолт энэ сарын 14-нд "Marquee 27" клубт 20 цагт болох юм байна.

,

Уг тоглолт нь залуусын хайр дурлал, үнэнч сэтгэлийг зохиомжит уран сайхны утга найруулгаар харуулсанаараа урьд урьдны тоглолтуудаас онцлогтой болох аж. Дуучин Сарантуяагийн үе үеийн хайрын хит дуунуудыг театрчилсан найруулгаар үзэх нь ээ.

Тоглолтонд олон авьяаслаг уран бүтээлчид оролцож байгаа бөгөөд тоглолтын театрчилсан илэрхийлэлийг УДЭТ-ийн залуу уран бүтээлчид болох жүжигчин Д.Ганцэцэг, Г.Дөлгөөн-Аюуш, Н.Баяржавхлан нар тайзнаа амьдруулах бол амьд хөгжмийн багт “Никитон” хамтлагийн бөмбөрчин Ж.Золбоо, “Никитон” хамтлагийн басс гитарчин Б.Буян-Өлзий, даралтат хөгжимчин Ц.Байдраг, гитарчин Т.Мөнх-Оргил, цохивор хөгжимчин Б.Ганхөлөг болон бусад залуу хөгжимчид, дуучин Б.Ядамсүрэн, Э.Болор-Уянга нар оролцох юм байна.

Тоглолтын үеэр “Хамгийн амттай шоколад”-ны дуудлага худалдаа болохоос гадна шоколадны үзэсгэлэн худалдаа зэрэг олон сонирхолтой гэнэтийн бэлгүүд энэ л үдэш задарч, хайртдаа бэлэглэх хамгийн нандин бэлэг тань дуу хууртай сүлэн биелэлээ олох нь ээ.

Дурласан зүрхний тухай, дуусашгүй аз жаргалын төлөө, унтрашгүй итгэлийн талаар, хувирашгүй хайрын түүхийг “Хайрын Бэлэг” театрчилсан амьд тоглолтоос мэдрээрэй.

Тоглолтын тасалбар 50 мянга болон 80 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд 99919959, 95191134, 70002075 утсаар дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. 

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Эртний Египетийн Шинэ хаант улсын үеийн хоёр бунхныг олон нийтэд дэлгэжээ

16/05/2026

Тайландын нутгаас үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйл илрүүлжээ

16/05/2026

Гэр бүлээрээ үзэх “Царцаа Намжил” жүжиг тун удахгүй

16/05/2026

“Blackpink” хамтлагийн  Жисү “Dior Cruise” шоунд оролцлоо

15/05/2026

Болгарын дуучин “Еurovision 2026” уралдааны финалын шатанд шалгарлаа

15/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.