Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»Петер Турринийн “Хархны ан” дарк комеди жүжгийг тоглох гэж байна
Театр

Петер Турринийн “Хархны ан” дарк комеди жүжгийг тоглох гэж байна

Урлаг Урлаг11/03/2025Шинэчлэгдсэн:11/03/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

2022 оноос олон нийтэд урлагийн боловсрол олгох чиглэлээр сургалт, үзвэр үйлчилгээ, урлагийн тоглолт, бусад төсөл хөтөлбөр, арга хэмжээнүүдийг зохион байгуулах зорилготойгоор байгуулагдсан “Bee” театрыг өдгөө театрын урлагт дурлагсад андахгүй.

Зохиолч П.Баярсайханы “Хүн гөрөөс” жүжгийг Ардын жүжигчин Б.Мөнхдоржийн найруулснаар хөшгөө нээж, Н.Болороогийн “Тусгал” жүжгийг Т.Цэнд-Аюушийн найруулгаар удаах уран бүтээл болгон толилуулсан тус театр моно буюу нэг хүний жүжгийн сар зарлаж, энэ хүрээнд Д.Мэндсайханы “Хүүхэлдэй”, Энэтхэгийн зохиолч Гириш Карнадын “Хэмхэрхий дүрснүүд”, Н.Болороогийн “Галт шувуу” жүжгийг толилуулж байв. Түүнчлэн өнгөрсөн онд Софоклын “Эдип хаан”, Шри Галидасын “Шакундала”, нийгэм-сэтгэлзүйн драмыг үндэслэгч Хенрик Ибсений “Хүүхэлдэйн байшин” драмын жүжгийг үзэгчдэд хүргэсэн.

Тэгвэл тус театр дараагийн уран бүтээлээ толилуулахад бэлэн болжээ. Тодруулбал, Австрийн зохиолч Петер Турринийн “Хархны ан” дарк комеди жүжгийг энэ гуравдугаар сарын 13-наас өдөр бүр тоглох гэж байна. “Хархны ан” жүжгийн продюсероор Д.Мэндсайхан, найруулагчаар Б.Баттулга нар ажилласан бол гол дүрүүдэд П.Мөнхдэлгэр, Э.Мандарьва нар тоглох юм байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Ардын жүжигчин С.Сарантуяагийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна

16/06/2026
Театр Урлаг

Улсын хүүхэлдэйн театрын уран бүтээлчид Чунчоны хүүхэлдэйн фестивальд оролцоно

16/06/2026
Театр Урлаг

ФОТО: “Тэнгэрийн хүү” жүжгийн дүрүүд

16/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Пи Дидди буюу Шон Комбсын шоронгоос суллагдах хугацааг наашлуулжээ

17/06/2026

Барби Сюйгийн нэрээр солирын одыг нэрлэж мөнхөллөө

17/06/2026

Тупак Шакур өнөөдөр 55 нас хүрэх байлаа

17/06/2026

Энэ хагас сайнд дэлхийн хэмжээний тоглолт болно

17/06/2026

Путиныг элэглэдгээрээ алдартай шог зураач Семён Скрепецк буудуулж нас баржээ

17/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.