Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Селена Гомезын шинэ цомог гуравдугаар сарын 21-нээс худалдаанд гарна
Гадаад мэдээ

Селена Гомезын шинэ цомог гуравдугаар сарын 21-нээс худалдаанд гарна

Урлаг Урлаг11/03/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дуучин, жүжигчин Селена Гомез сүүлийн жилүүдэд жүжигчний карьертаа түлхүү анхаарал хандуулж, давхар өөрийн үүсгэн байгуулсан “Rare Beauty” хэмээх косметикийн брэндээ хөгжүүлэн, хөгжмийн ертөнцөөс түр завсарлага аваад байсан билээ. Хамгийн сүүлд гэхэд л тэрбээр “Emilia Perez” кинонд тоглосон нь өнгөрсөн онд үзэгчдийн хүртээл болсон юм.

Селена Гомесын шинэ цомог тун удахгүй цацагдана (фото 1)

Селена Гомесын шинэ цомог тун удахгүй цацагдана (фото 2)

 

 

 

 

 

 

 

Харин өнгөрсөн сард тэрбээр “Scared of loving you“ нэртэй шинэ дуугаа Youtube платформд гэнэтхэн цацаж, мөн түүнчлэн “I said I love you first“ хэмээх шинэхэн цомгоо тун удахгүй сонсогчдын хүртээл болгох гэж буй талаараа мэдэгдсэн.

Тэгвэл саяхан Селена Гомез инстаграм хуудсаараа дамжуулан өөрийн шинэ цомогт багтсан дуунуудын нэрсийг шүтэн бишрэгчидтэйгээ хуваалцжээ.

Тус цомогт Селена Гомезын сүйт залуу Бенни Бланко хамтарсан гэдгээрээ онцлог бөгөөд “Younger and hotter than me”, “Bluest flame”, “Do you wanna be perfect” гэхчлэн нийт 14 дуунаас бүрдэх аж.

“I said I love you first“ цомог албан ёсоор гуравдугаар сарын 21-нд худалдаанд гарах ба цомгийн урьдчилсан захиалга эхэлжээ.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

Украины хил дээр монгол марк их хэмжээгээр хураажээ

10/10/2025
Гадаад мэдээ Урлаг

Эйнштейний хийлийг үнэ хаялцуулжээ

09/10/2025
Гадаад мэдээ Урлаг

Нобелийн долоо хоног эхэллээ

07/10/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Ailee манай улсад “Veiled Musician” шоу нэвтрүүлгийн шүүгчээр ажиллана

11/10/2025

Дуучин Б.Маралжингоо “Lucid Dream” бие даасан тоглолтоо хийнэ

11/10/2025

Богдхан уулын Дугуй цагаан дээрх Хангарьдын хөшөөг шинэчиллээ

11/10/2025

ФОТО: “ШАЛЗ” уран сайхны киноны нээлтийн ёслолоос

10/10/2025

Ирландын алдарт “Kodaline“ хамтлаг тарлаа

10/10/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.