Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Жүжигчин Дуэйн Жонсон өнгөрсөн онд ашиг орлогоороо тэргүүлж, Райн Рейнольдс, Кевин Харт нар удаалжээ
Гадаад мэдээ

Жүжигчин Дуэйн Жонсон өнгөрсөн онд ашиг орлогоороо тэргүүлж, Райн Рейнольдс, Кевин Харт нар удаалжээ

Урлаг Урлаг11/03/2025Шинэчлэгдсэн:11/03/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Forbes” сэтгүүл 2024 оны хамгийн өндөр орлоготой жүжигчдийн чансааг нийтэлжээ. Уг жагсаалтыг татвар төлсний дараа 88 сая ам.долларын орлого олсон Дуэйн Жонсон тэргүүлсэн байна. Түүнд өнгөрсөн онд “Red one” киноны гол дүрийнх нь төлөө “Amazon”-оос 50 сая орчим доллар төлсөн бол “Мoana 2” бүрэн хэмжээний хүүхэлдэйн киног цуврал болгох шийдвэр гаргасны дараа Дуэйн Жонсон гүйцэтгэх продюсерийн хувиар ашгийн тодорхой хувийг авахаар болсон байна.

Харин жагсаалтын хоёрдугаарт 85 сая ам.долларын орлого олсон Райн Рейнольдс оржээ. Райн Рейнолдсын гол дүрд тоглож, ерөнхий продюсер, хамтран зохиолчоор ажилласан “Deadpool & Wolverine” кино өнгөрсөн онд дэлхийн кинотеатруудаас 1.3 тэрбум ам.долларын орлого олсон юм.

Жагсаалтын гуравдугаарт 81 сая ам.долларын орлого олсноор инээдмийн жүжигчин Кевин Харт бичигдсэн бөнөөл тэрбээр зөвхөн кино, олон ангит кинонд дүр бүтээгээд зогсохгүй 90 гаруй стэнд-ап шоу, хэд хэдэн сурталчилгааны компанит ажлыг зохион байгуулжээ.

Түүнчлэн хамгийн өндөр цалинтай таван жүжигчний тоонд Жерри Сейнфельд (60 сая ам.доллар), Хью Жекман (50 сая ам.доллар) багтсан байна. Мөн эхний аравт Брэд Питт (32 сая ам.доллар), Жорж Клуни (31 сая ам.доллар), Николь Кидман (31 сая ам.доллар), Адам Сандлер (26 сая ам.доллар), Вилл Смит (26 сая ам.доллар) багтжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

Хамгийн өндөр ялалтын хаалгыг Вашингтонд барина

12/02/2026
Гадаад мэдээ Урлаг

“NASA” сансрын нисгэгчдэд ухаалаг утас авч явахыг зөвшөөрлөө

11/02/2026
Гадаад мэдээ Урлаг

“Disney”-ийн паркууп анх удаа улирлын орлогоороо 10 тэрбум ам.доллар давлаа

03/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Уг Такёны хуримын урилгын үг фэнүүдийн дунд шууд шуугиан тарив

21/04/2026

Б.Сарантуяа Төв цэнгэлдэхэд тоглож, Монголын урлагийн түүхэнд бичигдэх үдшийг бүтээнэ

21/04/2026

Жисүгийн хууль ёсны төлөөлөгч мэдэгдэл гаргалаа

21/04/2026

Монголын баг олон улсын А зэрэглэлийн циркчдийн наадмаас “Хүрэл алиалагч” цом хүртлээ

21/04/2026

Сурагч Б.Отгонбаатар “Урлахуй” үзэсгэлэнгээ дэлгэлээ

21/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.