Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»“Эрдэнэ зуу” хийд цахим хөгжлийг нэвтрүүллээ
Өв соёл

“Эрдэнэ зуу” хийд цахим хөгжлийг нэвтрүүллээ

Урлаг Урлаг13/03/2025Шинэчлэгдсэн:13/03/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын анхны буддын сүм хийдийн нэг болох “Эрдэнэ зуу” хийд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багт харьяалагддаг. Тус байгууллага нь шүтэн бишрэх эрхийнхээ дагуу иргэдэд шашны энэрэнгүй үзэл, зөв үйлийг төлөвшүүлэх сайн үйлсийн төлөө олон түмний чин сүсэг бишрэлд тулгуурлан хуулийн дагуу буяны үйл ажиллагаа явуулж байна.

“Эрдэнэ зуу” хийд нь бүтцийн хувьд Хамба лам, Да лам, Гэсгүй лам, Унзад лам, Голч лам, Сул лам зэрэг 25 лам, аж ахуйн ажилчид 10, нийт 35 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж буй.

Тэгвэл Монгол тулгатны анхны нандин шүтээн “Эрдэнэ зуу” хийд сүсэгтэн олондоо зориулан орчин үеийн технологийг ашиглан цахим үйлчилгээ нэвтрүүллээ. Тодруулбал, сүсэгтэн олон www.erdenezuu.mn вэбсайтаар дамжуулан дараах үйлчилгээг авах боломжтой.

Үүнд:

  • Жилийн засал – Өөрийн төрсөн жил, махбодийн онцлогт тохирсон засал номыг хийлгэх
  • Цахим айлтгал – Хийдээс цахим хэлбэрээр ном уншуулж, айлтгал өргүүлэх
  • Хойдын буян – Талийгаачийн хойдын буянд зориулсан ном уншуулж, буян үйлдүүлэх
  • Зул өргөх – Өөрийн болон ойр дотнын хүмүүсийн сайн сайхны төлөө, мөн хүндэтгэл болгон зул өргөх Цахим үйлчилгээний ач холбогдол

Шинэчлэгдсэн энэхүү цахим үйлчилгээгээр “Эрдэнэ зуу” хийдийн номын үйлчилгээнд хаанаас ч хамрагдах боломжтой юм. Ингэснээр хөдөө орон нутаг, Улаанбаатар хот болон гадаадад амьдарч буй сүсэгтэн олон хийдийн номын үйлчилгээг авахад хялбар болж буйгаараа давуу талтай.

Энэхүү цахим платформыг Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутгийн зөвлөл, “Мөнгөн Ганзай” ХХК, “Эм Зэт Эм Эйжэнси” ХХК хамтран бүтээжээ.

Цахим үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээллийг

  • Утас: 7771-7788
  • И-мэйл: [email protected]
  • Вэбсайт: erdenezuu.mn -аас авах боломжтой.
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

“Монгол нүүдлийн зан үйл” өв ЮНЕСКО-д бүртгэгдлээ

20/08/2025
Өв соёл Урлаг

Монгол Улсад анх удаа морьт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно

19/08/2025
Өв соёл Урлаг

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг яагаад үзэх ёстой вэ?

14/08/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Louis Vuitton” анх удаа өөрсдийн нэрийн уруулын будгаа танилцуулна

21/08/2025

Риккардо Беллини “Valentino”-г чиглүүлнэ

21/08/2025

“Seventeen” хамтлагийн Мингю дахин “Calvin Klein” брэндтэй хамтран ажиллалаа

21/08/2025

“Eurovision-2026” уралдаан Австрийн Венад болно

21/08/2025

Олон улсын хүүхдийн загварын уралдаанд монгол охин түрүүллээ

21/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.