Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Хувцас загвар»Донателла Версачи “Versace” брэндийн ахлах дизайнерын албан тушаалаасаа буулаа
Хувцас загвар

Донателла Версачи “Versace” брэндийн ахлах дизайнерын албан тушаалаасаа буулаа

Урлаг Урлаг14/03/2025Шинэчлэгдсэн:14/03/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Донателла Версачи гуч гаруй жилийн турш “Versace” брэндийн гол загвар зохион бүтээгчээр ажилласны эцэст албан тушаалаасаа буусан байна. Тэрбээр албан тушаалаа хүлээлгэн өгсөн нь “Versace” брэндийг өрсөлдөгч “Prada” нь худалдан авч магадгүй гэх ярианд хүч нэмжээ. Түүний ах Жианни Версачи 1997 онд Майами хотод буудуулж амь үрэгдсэний дараа Донателла “Versace” брэндийн хөдөлгөгч хүч болсон юм.

“Prada Group”-ийн эзэмшилд байдаг “Miu Miu” брэндийн дизайн болон имиж хариуцсан захирлаар ажилладаг Дарио Витале ирэх дөрөвдүгээр сарын нэгнээс Донателлагийн албан тушаалыг гүйцэтгэнэ. Донателла “Ах Жианнигийнхаа өвийг үргэлжлүүлэх нь миний амьдралд тохиосон хамгийн том нэр төрийн хэрэг. Тэр бол жинхэнэ гоц хүн байсан, би түүний тууштай зан чанар, сэтгэлийн хүчний хэсгийг ч болтугай эзэмшсэн гэж найддаг. Дарио Витале бидэнтэй нэгдэж байгаад би баяртай байна. “Versace”-ийг шинэ нүдээр харахад баяртай байна” гэжээ.

“Prada” болон “Versace” брэндүүд нэгдэж магадгүй хэлэлцээ хийгдэж байгаа гэх үетэй давхцан Донателла албан тушаалаа өгсөн нь сонирхол татаж буй. “Morningstar”-ийн шинжээч Дэвид Сварц “Versace” маш их бэрхшээлтэй тулгарсан. Тиймээс өөрчлөлт хийж байгаа нь гайхах зүйл биш” гэсэн юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Хувцас загвар Урлаг

Жүжигчин, уран бүтээлч С.Пүрэвмаа үндэсний хувцасны өдөр тутмын загварын “Өмсгал” бие даасан үзэсгэлэнгээ дэлгэлээ

02/02/2026
Хувцас загвар Урлаг

“Anta” компани “Puma”-гийн хувьцааг эзэмшинэ

30/01/2026
Хувцас загвар Урлаг

“Милан–Кортина 2026” өвлийн олимпын наадамд Монгол Улсын баг тамирчдын өмсөх хувцсыг албан ёсоор танилцууллаа

23/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Том хэмжээтэй тосон будгийн зургууд үзэгчийг үгээр тайлбарлахад бэрх ертөнц рүү хөтөлнө”

04/02/2026

BTS-ын тоглолтыг “Netflix”-ээр шууд дамжуулна

04/02/2026

Юрийн галавын үеийн чулуужсан мөр Бээжинд олджээ

04/02/2026

“Монгол бий биелгээ” ном олны хүртээл боллоо

04/02/2026

Хутагтуудын танхимын гол үзмэрүүд нь Дилов хутагт Б.Жамсранжавынх

04/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.