Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Ф.Шопены ба 21-р зууны Монгол” олон улсын төгөлдөр хуурчдын уралдааны хөтөлбөр
Уртын дуу

“Ф.Шопены ба 21-р зууны Монгол” олон улсын төгөлдөр хуурчдын уралдааны хөтөлбөр

Урлаг Урлаг11/02/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
tugrildu1544285977512013-04-19-09-44[www.urlag.mn]8543581762014-02-11-09-22[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Хөгжим Бүжгийн Коллеж нь Монголын хөгжмийн урлагийн боловсон хүчин бэлтгэх үйлсэд чухал үүрэг гүйцэтгэдэг уурхай гэхэд болно. Сонгодог урлаг тэр дундаа төгөлдөр хуурчдыг өндөр төвшинд бэлтгэж ирсэн баялаг түүхтэй. Тэр ч утгаараа Польшийн агуу их төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Ф.Шопены мэндэлсний 200 жилийн ойг тохиолдуулан 2011 оны хоёрдугаар  сард “Ф.Шопен ба 21-р зууны Монгол” олон улсын мэргэжлийн төгөлдөр хуурчдын анхдугаар уралдааныг амжилттай  зохион байгуулж байсан.

Тэгвэл өнөө  жил буюу энэ сарын  23-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод “Ф.Шопены ба 21-р зууны Монгол” олон улсын төгөлдөр хуурчдын хоёрдугаар уралдааныг ХБК, “Урбанек Монгол” ХХК санаачлан, Соёл спорт аялал жуулчлалын сайдын ивээл дор Боловсрол, шинжлэх ухааны яам, Польшийн элчин сайдын яам, Төгөлдөр сан, ДБЭТ, Монголын Урлагийн зөвлөл хамтран зохион байгуулах гэж байна.

“Ф.Шопены ба 21-р зууны Монгол” олон улсын төгөлдөр хуурчдын хоёрдугаар уралдаан нь Ф.Шопены уран бүтээлийг сурталчлах, улмаар төгөлдөр хуурчдын сургалтын дэгийн туршлага солилцох, авьяаслаг залуу төгөлдөр хуурчдыг нээн илрүүлэх, тэдний уран бүтээлч сэтгэлгээ, хөгжимдөх ур чадварыг дээшлүүлэх улмаар энэхүү уралдааныг төв Азийн нэр хүнд бүхий “А” зэрэглэлийн  дөрвөн жилд нэг удаа болдог олон улсын уралдаан болгох зорилготой юм.

Энэ удаагийн уралдаанд БНСУ, БНХАУ, ОХУ-ын төгөлдөр хуурчид оролцохоор мэдүүлгээ ирүүлсэн бөгөөд “А” ангилалд 18-32 нас, “Б” ангилалд 17 нас хүртэл 30 гаруй төгөлдөр хуурч өрсөлдөх юм.  Уралдааны шүүгчээр Варшав хотын Ф.Шопены нэрэмжит хөгжмийн академийн багш, нэрт төгөлдөр хуурч Эва Побловцки, Шанхай хотын Хөгжмийн Консерваторын орлогч захирал, нэрт төгөлдөр хуурч Зие Танг, Эрхүү хотын Ф.Шопены нэрэмжит хөгжмийн коллежийн захирал, төгөлдөр хуурч Анастасия Сергеевна Дурбажева нар ажиллана.

Уралдааны хөтөлбөр
“Ф.Шопен ба 21-р зууны Монгол” олон улсын төгөлдөр хуурчдын хоёрдугаар уралдааны хөтөлбөр.

– 02/23-нд Оролцогчдын сугалаа
11:00-12:00 /ХБК Концертын танхимд/

– 02/23-нд Нээлтийн ажиллагаа
13:00-16:00 /ХБК Концертын танхимд/

– 02/24-нд Уралдааны "А" ангилал 1-р шат
09:00-12:30, 14:00-18:00 /ХБК Концертын танхимд/

– 02/25-нд Уралдааны "В" ангилал 1-р шат
09:00-12:30, 14:00-18:00 /ХБК Концертын танхимд/

-02/26-нд Уралдааны "А" ангилал 2-р шат
09:00-12:30, 14:00-18:00 /ХБК Концертын танхимд/

-02/27-нд Уралдааны "В" ангилал 2-р шат 09:00-12:30,
"А" ангилал 3-р шат 14:00-18:00 /ХБК Концертын танхимд/

-02/28-нд Шагнал гардуулах ёслол, Гала тоглолт
18:00 УДБЭТ

Дэлгэрэнгүй мэдээллийг: 88110076, 99171031

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.