Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Венецийн олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлалаа
Кино

Венецийн олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлалаа

Урлаг Урлаг18/03/2025Шинэчлэгдсэн:18/03/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Бүгд Найрамдах Итали улсын Венец хотноо жил бүр зохион байгуулдаг Венецийн олон улсын кино наадам өнөө жил ирэх наймдугаар сарын 27-ны өдрөөс есдүгээр сарын 6-нд болно.

82 дахь жилдээ болох тус кино наадам нь энэ жил дараах төрлүүдэд доорх хугацааг хүртэл бүтээл хүлээн авна.

Үүнд:

  1. Бүрэн хэмжээний уран сайхны кино (зургаадугаар сарын 13)
  2. Богино хэмжээний кино (тавдугаар сарын 31)
  3. Иммерсив төсөл /Immersive Projects/ (тавдугаар сарын 8)
Тавигдах шаардлага:
  • Бүрэн хэмжээний уран сайхны кино болон богино хэмжээний кино нь уг кино наадмаар дэлхийн нээлтээ хийх, мөн иммерсив төсөл нь уг кино наадмаар дэлхийн нээлт эсвэл олон улсын нээлтээ хийх,
  • Кино нь 2024 оны есдүгээр сарын 7-ноос хойш бүтээгдсэн байх,
  • Кино нь өмнөх Венецийн олон улсын кино наадмуудад ямар ч хэлбэр, урттайгаар, тэр дундаа бүтээлч явцын шатанд байсан ч танилцуулагдаагүй байх ёстой.
  • Киног арилжааны зорилгоор түгээгээгүй, цахим орчинд тавиагүй байх,
  • Урьд нь олон нийтэд (эсвэл хэвлэлийн салбарт) үзүүлээгүй байх, олон улсын кино наадам болон кино урлагийн арга хэмжээнд оролцоогүй, түүнчлэн эх орондоо үзүүлээгүй байх.
  • Кино бүтээлийг DCP форматаар илгээнэ. Венецийн Иммерсив төсөл төрөлд илгээх төсөл нь 180, 360, META & Apple Immersive Video байж болно.
  • Кино нь итали хэл дээр бүтээгдээгүй бол англи эсвэл итали хадмал орчуулгатай байх, (англи хэл дээр бүтээгдсэн кино байсан ч хадмал орчуулга шаардлагатай)
Бүрэн хэмжээний кино дараах холбоосоор нэвтрэн бүртгүүлнэ: https://web9.labiennale.org/sel/1e.aspx
Богино хэмжээний кино дараах холбоосоор нэвтрэн бүртгүүлнэ: https://web9.labiennale.org/sel/1e.aspx
Иммерсив төслийг дараах холбоосоор нэвтрэн бүртгүүлнэ: https://web9.labiennale.org/sel/1vr.aspx
Бүртгэлийн хураамж:
  • Бүрэн хэмжээний уран сайхны кино (тавдугаар сарын 31-ний дотор бүртгүүлбэл € 200 евро), (зургаадугаар сарын 13-ны дотор бүртгүүлбэл € 250 евро)
  • Богино хэмжээний кино (дөрөвдүгээр сарын 30-ны дотор бүртгүүлбэл € 80 евро), (тавдугаар сарын 31-ний дотор бүртгүүлбэл € 100 евро)
  • Иммерсив төсөл (дөрөвдүгээр сарын 30-ны дотор бүртгүүлбэл € 200 евро), (тавдугаар сарын 8-ны дотор бүртгүүлбэл € 250 евро)
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025
Гадаад мэдээ Урлаг

“Squid game-3” цувралын анхны тизер цацагдлаа

06/05/2025
Гадаад мэдээ Урлаг

“Thunderbolts*” 2025 оны хамгийн өндөр нээлтийн орлоготой гурав дахь кино боллоо

05/05/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.