Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Археологи»Монголын говиос шинэ төрлийн үлэг гүрвэлийн олдвор олдлоо
Археологи

Монголын говиос шинэ төрлийн үлэг гүрвэлийн олдвор олдлоо

Урлаг Урлаг26/03/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Канадын Калгарийн Их сургуулийн дэд профессор Дарла Зеленицки судалгааны багийн хамтаар Монгол орны говиос онцлог хоёр хуруутай сарвуу бүхий үлэг гүрвэлийн олдворыг илрүүлсэн байна. Палеонтологичид уг чулуужсан олдворыг урьд өмнө нь үзэгдэж байгаагүй үлэг гүрвэлийн шинэ төрөл хэмээн үзэж байгаа бөгөөд онцгой олдворуудын нэг болоод буй. Тус олдворын нэг сарвууны хумсны бүрхүүл бүтэн хадгалагдан үлджээ. Судлаачдын үзэж байгаагаар энэ төрлийн бүрэн хадгалагдан үлдсэн хамгийн том сарвуу аж.

Шинээр илэрсэн үлэг гүрвэлийн шинжлэх ухааны нэр нь Duonychus tsogtbaatari бөгөөд Монголын нэрт палеонтологич Х.Цогтбаатарын нэрэмжит болжээ. Duonychus нь грек хэлнээс орчуулбал “хоёр сарвуу” гэсэн утгатай юм. Duonychus tsogtbaatari нь этгээд дүр төрхтэй теризинозавр овгийнх бөгөөд энэхүү бүлэг нь махан идэшт Тираннозавр Рекстэй адил теропод бүлэгт хамаардаг байна.

Шинээр олдсон энэ үлэг гүрвэл нь гурван метр өндөр, 260 кг жинтэй байсан бөгөөд муруй сарвуунуудаа ашиглан ургамалд хүрч, 10 см хүртэл голчтой мөчир атгаж чаддаг байсан гэж судалгаанд дурджээ. Тус үлэг гүрвэлийн сүүл, нуруу, ташаа, гар, хөлийн чулуужсан хэсэг зэргийг Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн харьяа Палеонтологийн хүрээлэнгийн судлаачид илрүүлсэн байжээ.
Зеленицкигийн хэлснээр, хоёр хуруутай сарвууг зөвхөн мөчир атгахаас гадна өөрийгөө хамгаалах зэвсэг болгон ашиглаж байсан байж магадгүй аж.

Эх сурвалж: CNBC

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Археологи Урлаг

Түүхэн дурсгал илрүүлсэн багшийг аймгийн шагналаар шагналаа

04/06/2026
Археологи Урлаг

Монгол газар нутгаас хоёр дахь удаагаа 700 орчим жил цэвдэгт хадгалагдсан шаазан ваартай өрөм олдлоо

29/05/2026
Археологи Урлаг

Хөвсгөлөөс Монголын эзэнт гүрний үеийн хосгүй үнэт олдворууд илэрчээ

26/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Индиана Жонсын дүрд Том Сэллек тоглох байжээ

04/06/2026

Филипп Киркоров тэнгэрт дэвшсэн аавыгаа дурсав

04/06/2026

Өнөөдөр Ардын жүжигчин Ж.Оюундарийн төрсөн өдөр

04/06/2026

Найруулагч Вим Вендерс 1975 оны “The Wrong Move” киногоо бүх платформоос татлаа

04/06/2026

Ха Жи Вон 23 жилийн дараа тайзнаа гарч, “Home Run” үзүүлбэрээр YouTube-ийг доргиов

04/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.