Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»Өнөөдөр Дэлхийн театрын өдөр
Театр

Өнөөдөр Дэлхийн театрын өдөр

Урлаг Урлаг27/03/2025Шинэчлэгдсэн:27/03/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Жил бүрийн гуравдугаар сарын 27-ны өдрийг 1962 оноос хойш Дэлхийн театрын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэхүү өдрийг ЮНЕСКО-гийн харьяа Олон улсын театрын институт санаачилсан байдаг. Уран бүтээлчид, жүжигчид, найруулагчид болон үзэгчид жил бүр театрын урлагийн үнэ цэнийг хүндэтгэн тэмдэглэдэг. Энэ өдөр бол дэлхийн өнцөг булан бүрд буй театрын урлагийн уран бүтээлчид хийгээд театрын урлагийн үнэнч үзэгч хэн бүхний баярын өдөр юм.

Эл өдөр театрын эх орон Францын Парис хотноо алдарт Сара Бернарын театрт дэлхийн олон орны зочид төлөөлөгчид, театрын зүтгэлтнүүд цуглаж урлагийн хамтлагууд өөр өөрсдийн жүжгээ тоглож, өвөрмөц сайхан баяр болсон түүхтэй. Наадамд оролцогчид “Эв нэгдэл, харилцан ойлголцол, энх тайван” уриан дор нэгдэж, тэндээс жил бүр театрын баярыг хүн төрөлхтний баяр болгохоор шийдвэрлэсэн байна.
Монгол Улсад 1990-ээд оноос энэ баярыг тэмдэглэдэг болж, тухайн жилдээ туурвисан шилдэг бүтээлүүдээ үзэгч түмэндээ толилуулж үзэсгэлэн, уралдаан зохион байгуулж, уран бүтээлчид тайлангаа тавьдаг, хүн бүрийн хүсэн хүлээдэг өвөрмөц гэгээлэг баяр болсон билээ.
Харин өнөө жил Дэлхийн театрын өдрөөр УДЭТ-ын уран бүтээлчид соёл судлалын “Эрдэнийн очир” нийгэмлэгтэй хамтран  “Театрын өчигдөр ба өнөөдөр” үзэсгэлэнг дэлгэж, мөн “Хайлаас модны дор чамайг хүлээнэ” жүжгээ  тоглох бол “Orfey” театрынхан “Амьдрахуй” хэлэлцүүлэг зохион байгуулж, Дорнын ард түмний амьдралын ухаан, орчин үеийн театрын чиг хандлагын талаар ярилцан, Хятадын нэрт зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” постдрамын жүжгээ толилуулна. Мөн “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчид “Samsara: Тэртээх хоёр зүрх” драмын жүжгээ үзэгчдэд хүргэнэ.
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

“Намайг дагуулаад яваач” драмын жүжгийг үзэх ТАВАН шалтгаан

16/04/2026
Театр Урлаг

“Намайг дагуулаад яваач буруу” драмын жүжгийн талаарх үзэгчдийн сэтгэгдлээс

16/04/2026
Театр Урлаг

УДЭТ-ын залуу найруулагч Э.Билгүүн М.Булгаковын “Мастер, Маргарита хоёр” зохиолыг тайзнаа амилуулна

15/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Сэтгэлийн уяа” кино дүүрэн үзэгчтэй, нэмэлт суудал шаардсан “гал” уур амьсгалд нээлтээ хийлээ

17/04/2026

Пусан хотноо “Монгол кино өдөрлөг-2026” арга хэмжээ нээлтээ хийлээ

17/04/2026

“UB food festival-2026” олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно

17/04/2026

ФОТО: “Сэтгэлийн уяа” уран сайхны киноны нээлтээс

16/04/2026

Алла Пугачева 77 насны төрсөн өдрөө Кипрт цомхон тэмдэглэлээ

16/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.