Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Reels»“Ододтой бүжиглэе” шоу нэвтрүүлгийн оролцогч, хайр татам Т.Энэрэл
Reels

“Ододтой бүжиглэе” шоу нэвтрүүлгийн оролцогч, хайр татам Т.Энэрэл

Урлаг Урлаг14/04/2025Шинэчлэгдсэн:14/04/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Монгол” телевизийн бэлтгэн хүргэдэг “Ододтой бүжиглэе” шоунд оролцож, өөрийн авьяас, ур чадвараа гайхуулахын зэрэгцээ үзэгчдийн хайрыг хамгийн их татаж буй оролцогч бол жүжигчин Т.Энэрэл.

Жүжигчин Т.Энэрэл СУИС-ийг 2010 онд төгссөнөөсөө хойш Төв аймгийн “Монгол туургатан” театраар овоглосон. Ингэхдээ театрын анхны дүрээрээ буюу “Миний чин зоригт бяцхан найз” хүүхдийн жүжгийнхээ дүрээр “Гэгээн Муза” олон улсын театрын наадмын шилдгээр тодорч байлаа. Нэрт жүжигчин Б.Дашдаваа агсны ач охин тэрбээр оюутан ахуйдаа “Амилсан хайр”, “Хайрын бэлэг” гэхчилэн дэлгэцийн уран бүтээлд тоглож, үргэлжлүүлэн МҮОНТ-ийн “Амьдрал чиний төлөө”, “Боловсрол” телевизийн “Гурван найз”, “Хайр эргэсэн хавар” олон ангит, мөн “Админ Зэт”, “Эцсийн зогсоол Э цэг”, “Алтан судал”, “Seasons of love” кинонд ажилласан бол хамгийн сүүлд “Сүрэг”, “Шар гэгээ”, “Танихгүй ах”, “Бидний мэдэх диваажин”, “Эрдэнэсийн арал” уран сайхны киноны гол дүрийг амилуулсан юм. Харин театрын тайзнаас тэрбээр өнгөрсөн арваннэгдүгээр сард “Pro” театрын бүтээл, Виктор Хюгогийн “Инээмтгий хүн” визуал драмын жүжгийн гол дүр Дея, Александр Дюмагийн “Шадар гурван цэрэг” физикл драмын жүжгийн Констанция Бонасьегийн дүрээр үзэгчидтэй дахин “уулзаад” буй.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Reels Урлаг

Өнөөдөр жүжигчин О.Тэмүүжингийн төрсөн өдөр

21/05/2026
Reels Урлаг

Өнөөдөр Гавьяат жүжигчин, ДБЭТ-ын балетын тэргүүн гоцлооч О.Анужингийн төрсөн өдөр

19/05/2026
Reels Урлаг

Өнөөдөр “Про” театрын жүжигчин Э.Буд-Эрдэнийн төрсөн өдөр

13/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Татар” хамтлаг: “Зарим хайр хамт үлддэггүй ч дурсамж нь дуу болон үүрд мөнхөрдөг”

22/05/2026

Болгарын найруулагчийн бүтээл Японд хүүхдийн сайн сайхны төлөөх шагналыг хүртэв

22/05/2026

ФОТО: “Энэрэхүйн хүч” тусгай үзэсгэлэнгээс

22/05/2026

Анимейшн бүтээлийн чиглэлээр Япон Улсын мэргэжилтнүүдтэй уулзалт хийлээ

22/05/2026

МҮОНРТ архивын сан хөмрөгөө 4К, тоон системд шилжүүлж эхэллээ

22/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.