Зэвсэгт хүчний нэгтгэл ангийн хугацаат цэргийн алба хаагчид амралтын өдрүүдийг үзвэр үйлчилгээ үзэх, өөрийгөө хөгжүүлэх болон спортоор хичээллэж өнгөрүүлдэг. Өнгөрсөн амралтын өдөр удаа Зэвсэгт хүчний “Жанжин” штаб, “Мөрөөдлийн театр” хамтран “Samsara: Тэртээх хоёр зүрх” драмын жүжгийг Улаанбаатар цэргийн хүрээний түрүүч, байлдагч нарт үзүүллээ.
“Мөрөөдлийн театр”-ын хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд урлагийг хүн бүрд хүртээмжтэй хүргэх зорилгоор Улаанбаатар цэргийн хүрээний хугацаат цэргийн алба хаагчдад “Samsara: Тэртээх хоёр зүрх” драмын жүжгээ ийн толилуулсан юм.








