Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Bravo»“Улаанбаатар марафон” олон улсын гүйлт тавдугаар сарын 24-нд болно
Bravo

“Улаанбаатар марафон” олон улсын гүйлт тавдугаар сарын 24-нд болно

Урлаг Урлаг15/04/2025Шинэчлэгдсэн:15/04/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт тавдугаар сарын 24-нд болно.

Гүйлтийн бүртгэл энэ сарын 1-нээс тавдугаар сарын 20-ны өдөр үргэлжилж байна. Марафонд гүйх хүсэлтэй хувь хүн, албан байгууллага, гадаадын иргэд https://ulaanbaatar.marathon.mn/ цахим хаягаар болон “Hipay” аппликейшнаар бүртгүүлж, онлайнаар хураамжаа төлөх боломжтой.
“Улаанбаатар марафон” олон улсын гүйлт тавдугаар сарын 24-нд болно

Гүйлтийн төрлүүд өмнөх жилүүдтэй адил 500 метрээс 42 км хүртэл байх бөгөөд бүртгэлийн хураамжийн хувьд:

  • 1.5 км-т 5.000 төгрөг (гэр бүлийн төрөлд оролцогч гишүүн тус бүр 5.000 төгрөг)
  • 5 км-т 10.000 төгрөг
  • 10 км-т 50.000 төгрөг
  • 21 км-т 70.000 төгрөг
  • 42 км-т 90.000 төгрөг байна.

Оролцогчдын дийлэнх нь 5 км-ийн зайг сонгодог учир энэ зайд оролцогчид энгэрийн дугаараа тавдугаар сарын 1-20-ны 17:00 цаг хүртэл нийслэлийн Биеийн тамир, спортын газар болон есөн дүүргийн Биеийн тамир, спортын хороодоос авна.

Харин 42 км, 21 км, 10 км-ийн зайд оролцогчдын энгэрийн дугаар, чип, футболк, мөн 1.5 км зайд оролцогчдын баталгаажуулалт, энгэрийн дугаар олгох ажлыг нийслэлийн Биеийн тамир, спортын газар хариуцах бол 500, 800 м-ийн гүйлтийн бүртгэлийг Монголын тусгай олимпын хороо хариуцан олгох хугацаагаа жич мэдэгдэх юм.

“Улаанбаатар марафон”-д оролцсон хүн бүр өмнөх жилтэй адил “Батламж”-аа https://ulaanbaatar.marathon.mn  цахим хаягаас хэвлэн авна. Мөн 42, 21, 10 км-ийн гүйлтэд оролцогчдын амжилтыг энэхүү цахим хаягт байршуулах юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Bravo Урлаг

“Нарны хүүхдүүд” олон улсын наамдын шилдгээр шалгарчээ

09/11/2026
Bravo Урлаг

Монголын бяцхан хийлчид олон улсын уралдааны гранпри шагнал хүртлээ

05/11/2026
Bravo Урлаг

“Молор” хамтлагийн бүжигчид олон улсын уралдаанаас хамтлаг, гоцлол төрлөөр шагнал хүртлээ

04/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Найруулагч Ж.Сэнгэдоржийн “The Muralist” бүтээл Якутын кино наадмын шилдгээр шалгарлаа

10/11/2026

ФОТО:  Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

10/11/2026

Уран бүтээлч, уншигчдын уулзалт боллоо

10/11/2026

Монголчуудын мандал бадралын учиг юунд байсан бэ?

10/11/2026

Хубилайн усан флотыг 10 дахин багасган сэргээн хийж, музейн үзмэрт өгсөн

10/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.