Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Reels»Өнөөдөр үзэсгэлэнт жүжигчин Б.Хулангийн төрсөн өдөр
Reels

Өнөөдөр үзэсгэлэнт жүжигчин Б.Хулангийн төрсөн өдөр

Урлаг Урлаг22/04/2025Шинэчлэгдсэн:22/04/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Жүжигчин Маша буюу Б.Хулангийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.

Б.Хулан 1997 онд эгч Б.Халиунтайгаа “Үнсгэлжин” хувцас загварын тэмцээнд оролцож, эгч нь загвар зохион бүтээгчээр гранпри шагнал хүртэж, харин өөрөө шилдэг арван загвар өмсөгчийн нэгээр шалгарч байв. Түүнчлэн 14-хөн настайдаа Монголын анхны фото миссээр тодорч, 1998 онд Монгол Улсын гоо охин болж байсан юм. Тэрбээр долдугаар ангийн сурагч байхаасаа жүжигчний мэргэжил эзэмшихээр шамдаж, улмаар СУИС-ийг төгсмөгцөө “Х ТҮЦ” продакшнаас уран бүтээл, ажлын гараагаа эхэлжээ.

Түүнээс хойш “Х ТҮЦ” продакшны тайзны уран бүтээлүүд, шоу тоглолтуудаас гадна “Ийм нэгэн дурлал-2”, “Болсон явдал”, “Секс эрх чөлөө”, “Бурхан өршөөг”, “Найз”, “Миний ах атаман”, “Ээж ээ, надтай гэрлээч”, “Бохир ертөнц”, “Хүсэл”, “Өртөө”, “Туршилтын хосууд”, “Өвлийн тууж”, “Шинэ жил”, “Цэцэг шиг нас”, “Сараана”, “Mongolian connection”, “Дэггүй хөрш” зэрэг бүрэн хэмжээний уран сайхны киноны гол болон голлох дүрүүдэд тогложээ. Хамгийн сүүлд тэрбээр “Хурд” хамтлагийн “Бүсгүй” дууны клипэнд тоглож, үзэгчидтэй “уулзсан” юм.

Дүрлэгэр алаг нүд, гайхамшигтай инээмсэглэлээр авьяас, ур чадвараа чимдэг үзэсгэлэнт жүжигчин бүсгүйд төрсөн өдрийн мэнд хүргэе.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Reels Урлаг

Өнөөдөр жүжигчин О.Самданпүрэвийн төрсөн өдөр

02/12/2025
Reels Урлаг

Өнөөдөр түүхийн багш, археологич А.Маратхааны төрсөн өдөр

28/11/2025
Reels Урлаг

Уран нугаралт, бодибилдинг, фитнессийн спортыг хослуулж яваа уран нугараач, Гавьяат жүжигчин Э.Лхагва-Очир

18/11/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Чингис хаан” үндэсний музей Ватиканы Апостолын номын сан хооронд санамж бичиг байгууллаа

07/12/2025

Ма Дун Сог, Лиса, И Жин Уг нар “Netflix”-ийн кинонд тоглоно

06/12/2025

“Born Retro Vol.3” цомог Хятадын платформуудаар цацагдаж эхэллээ

06/12/2025

”Анагаагч эх дэлхий” төсөл үргэлжилж, үзэсгэлэн дэлгэлээ

06/12/2025

A$AP Rocky “Chanel” брэндийн шинэ элч, төлөөлөгч боллоо

05/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.