Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Alfa music” төслийн эцсийн шалгаруулалт өнөөдөр болно
Нийгэм

“Alfa music” төслийн эцсийн шалгаруулалт өнөөдөр болно

Урлаг Урлаг20/02/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
02beb5399c423cf2big5894854232014-02-20-12-12[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дуучин Х.Оюунбилэгийн 1989 онд гаргасан “Чамайг тоссон зам” дууны 25 жилийн ой энэ жил тохиож байна. Бүтэлгүй хайрын тухай сэтгэл гэгэлзүүлсэн энэхүү дуугаар Х.Оюунбилэгийг хүмүүс сайн мэддэг, дуучны нэрийн хуудас болсон уран бүтээлийн нэг юм. 25 нас хүрч байгаа дуугаа Х.Оюунбилэг шинэчлэн бичүүлжээ.

Энэ талаараа саяхан жүжигчин, хөтлөгч Т.Өөдөөгийн шилдэг залуу уран бүтээлчдийг дэмжих “Alfa music” төслийн үеэр ярьжээ. “25 жилийн өмнөх бичлэгээ эргэж сонсоход би ямар муу дуулсан юм бэ гэж гайхсан. Тэр үед би тас гээд л аваад хаясан байгаа юм. Иймд дахин бичүүллээ” гэж Х.Оюунбилэг “Alfa music” төсөлд өрсөлдөж байгаа дуучин Хишгээтэй уулзахдаа ярьсан байна.  

Дуучдыг ресторан, бааранд дуулахыг Х.Оюунбилэг дэмждэг бөгөөд “Энэ нь дуучдад үзэгчидтэй илүү ойрхон байж, тэдэнтэй харьцаж сурахад том сургууль болдог” гэдгийг залуу дуучин Хишгээд зөвлөжээ. Хишгээгийн хувьд урд хөршид гэрээгээр дуулж байсан бөгөөд Монголдоо ч ресторан, бааранд дуулахад туршлага хуримтлуулдаг талаараа мөн ярьж санал солилцжээ.  Дашрамд сонирхуулахад Т.Өөдөөгийн зохион байгуулж буй “Alfa music” төслийн эцсийн шалгаруулалт 2 сарын 21-нд буюу өнөөдөр 21 цагт “Меторполис” шөнийн клубт болох бөгөөд Баярцэнгэл, Номин, Тэнүүн, Хишгээ, Чойжоо, Солонго нарын зургаан уран бүтээлчийн нэг нь “Alfa artist”-аар тодрох юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Крис Браун танхайрсан үйлдэлдээ гэм буруугаа хүлээжээ

27/07/2026

Райан Гослинг “Марвел”-д нэгдэж, Ghost Rider-ийн дүрийг бүтээхээр боллоо

27/07/2026

“The Odyssey” бол зөвхөн үзвэр төдий бус, ёс суртахуун, гэмшил, хүний мөн чанарын тухай бодоход хүргэсэн кино

27/07/2026

Их Британийн Хааны зэвсгийн музей “Монголын зун” хөтөлбөрийг зохион байгуулж байна

27/07/2026

Монголын уран бүтээлчид “Байгаль нуур дахь балет” олон улсын фестивальд оролцлоо

27/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.