Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Дуучин А.Түмэн-Өлзий: Өөрийнхөө төлөө биш, бусад бүх бүсгүйчүүдийн төлөө юм шүү
Уртын дуу

Дуучин А.Түмэн-Өлзий: Өөрийнхөө төлөө биш, бусад бүх бүсгүйчүүдийн төлөө юм шүү

Урлаг Урлаг25/02/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
tumee7005654022014022418165709448952014-02-25-10-35[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 Зохиолын дуучид дуундаа мисс хэмээгддэг дуучин А.Түмэн-Өлзийд  уулзаж, учрах санал тавьдаг эрчүүд цөөнгүй. Тэр бүрт дуучин бүсгүй ноён нуруутай хандаж, эелдэгээр татгалздаг гэнэ.  Харин тэрбээр энэ удаад өөрт нь хандарсан залууд үнэн голоосоо  дургүйцсэн бололтой өөрийнхөө цахим хуудсанд санал тавьсан смс бүхий  зургийг нийтэлсэн билээ.  

Үүнээс болж “Хөх Монгол принтинг” ХХК-ийн захирал н.Гэрэлт-Одын “Наад зургаа Фэйсбүүк байтугай өшөө олон газарт тавь” гэсэн агуулга бүхий сүрдүүлэгт автсан байна.  Дуучин бүсгүй  өөрийн цахим хуудсаараа дамжуулан дараах албан ёсны мэдэгдлийг хийсэн байна.   Тодруулбал, “Би шантрахгүй. Доромжлох тусам нь Долоон бурхан шиг гялалзана.  Аялан тоглолтондоо гарнаа найзуудаа. Тэр хүний бүх смс надад баримттайгаа байна. Намайг тийм дуучин танихгүй, шүүхэд өгнө гэж ярилцлага өгсөн байна.  Урлагийн эмэгтэй хүний яаж ч доромжилж,  харьцаж болно гэсэн бодолтой тйимэрхүү  хүмүүст сургамж болох биз. Би л энэ бүхнийг дэлгэж байгаа болохоос өөр олон эмэгтэй уран бүтээлчид ийм байтугай зүйл тохиолддог.  Надад хүн зүгээр нэг санал тавьсан бол би ингэж олон нийтэд цацахгүй өнгөрөөх байсан. Тэр хүн намайг өөртэй нь энгийн хүмүүсээс өөр харилцаатай байгаагүйн төлөө надад хорсож, миний бүхэл бүтэн Монгол орон даяар тоглох аялан тоглолтын ажлыг санаатайгаар  үгүй хийх гэж оролдсон.  Намайг хүмүүс буруутгаж болно. Гагцхүү эмэгтэй хүнтэй ийм байдлаар  харьцдаг хүн бага байгаасай гэсэндээ би дэлгэсэн.  Өөрийнхөө  төлөө биш, бусад бүх бүсгүйчүүдийн төлөө юм шүү.  Харин тэр хүний эхнэрээс би албан ёсоор уучлалт гуйж байна.  Адилхан эмэгтэй хүнд ийм мэдээ сонсох эвгүй байгаа байхаа. Би хүнээс зүгээр ивээн тэтгээч гэж гуйдаггүй. Буцаагаад надад үүрэг хариуцлага гэж ТОМ юм байдаг. Тэр бол миний дуучин гэсэн мэргэжил юм. Тэгэхээр би ариун цагаан, үнэн шударгаар урлагт яваа минь хэзээ нэгэн цагт надад үр шимээ өгнө.  Би итгэдэг юм. Угаасаа үнэнээр яваа хүн бурууддаг болсон цаг юм даа. Ийм зүйл хийх болсон шалтгаан минь наддаа дэндүү том учраас нийтэллээ.  Эмэгтэй хүнийг хайрладаг, хүндэлдэг МОНГОЛ ЭР ХҮНД би хайртай.” Хэмээн бичиж  аялан тоглолтондоо бэлдэж байгаагаа хэлжээ.  

Үүгээр ч зогсохгүй тэрбээр өөрийг нь шүүхэд өгнө байгаа н.Гэрэлт-Од бусад смс-ийг дэлгэж хэзээ л бол хэзээ,  өөрийг нь сүрдүүлсний төлөө шүүхэд хандахад бэлэн гэдгээ илэрхийлсэн байна.  
Дуучин бүсгүйн энэхүү зоримог алхам бүсгүйчүүдээс дэмжлэг ихээхэн аваад байгаа бөгөөд  дэмжигчдийн тоо нэмэгдээд байгаа гэнэ.  

А.Баярмаа  

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Д.Дагвадорж олон улсын дуурийн дуучдын уралдаанд түрүүллээ

08/09/2025

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

08/09/2025

Дуучин Мадоннагийн амьдралаас сэдэвлэсэн кинонд Жулиа Гарнер тоглохоор болжээ

07/09/2025

Монгол сурагчид сонгодог хөгжмийн олон улсын хоёр уралдаанд түрүүлжээ

07/09/2025

Язгууртны булшнаас олдсон түүхэн олдворыг хэвлэсэн 3D макетыг гардуулж өглөө

07/09/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.