Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Bravo»Төгөлдөр хуурын багш Б.Ичинхорлоогийн шавь нар олон улсын уралдаанд гялалзсаар байна
Bravo

Төгөлдөр хуурын багш Б.Ичинхорлоогийн шавь нар олон улсын уралдаанд гялалзсаар байна

Урлаг Урлаг06/05/2025Шинэчлэгдсэн:06/05/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын нэрийг дэлхийн урлагийн тавцанд өөрийн шавь нараар дамжуулан гялалзуулж яваа залуу төгөлдөр хуурч, төгөлдөр хуурын багш Батнасангийн Ичинхорлоо 2025 онд ч бас ээлжит амжилтуудаар баялаг оныг өнгөрүүлж байна. Түүний заах арга барил, ур чадвар, урам зориг нь олон улсын хөгжмийн хүрээнд хүлээн зөвшөөрөгдөж, залуусын ирээдүйд гэгээ нэмсээр байна.

2025 оны эхээр Калифорни мужид зохион байгуулагдсан “Sonor International Piano Competition”-д түүний сурагчид бага ангилалд тэргүүн болон дэд байрыг, дунд ангилалд гутгаар байр болон тусгай шагнал хүртэж, түүний шавь бэлтгэх ур чадвар олон улсад дахин гайхагдлаа.

Мөн түүний дөрвөн сурагч Нью-Йорк хотноо болдог олон улсын нэр хүндтэй хөгжмийн тэмцээнд тэргүүн байр эзэлж, тэднээс гурван сурагч нь хамгийн өндөр оноогоор шалгарч “Carnegie Hall”-ын гол тайзанд тоглох ховор боломжийг авсан юм. Тэд 2025 оны тавдугаар сарын сүүлээр тоглохоор маш шаргуу бэлдэж байна.

Үүнээс гадна Б.Ичинхорлоо нь Хойд Америкийн өсвөрийн хөгжимчдийн тэмцээнд шүүгчээр урилгаар ажиллаж байгаа нь түүний хөгжмийн боловсролын түвшин, мэргэжлийн хүлээн зөвшөөрөгдөх чадварыг илтгэж буй хэрэг юм.

Мөн энэ зун тэрбээр Сан Франциско хот дахь нэр хүндтэй төгөлдөр хуурын сургуулийн ахлах багшаар томилогдохоор болж, ирэх наймдугаар сараас эхлэн Калифорнийн хөгжмийн багш нарын холбооны Сан Франциско хотын удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллахаар болж байна.

Б.Ичинхорлоогийн энэ бүх амжилтууд бол зүгээр нэг хувь хүний өсөлт бус, Монгол хүний авьяас, тэсвэр хатуужил, сэтгэлийн хүчийг дэлхийд харуулсан бодит баталгаа юм. Түүний шавь нар жилээс жилд өсөж, түүнтэй хамт Монгол Улсын нэр хүнд олон улсын тайзнаа улам тод гялалзаж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Bravo Урлаг

“Нарны хүүхдүүд” олон улсын наамдын шилдгээр шалгарчээ

09/11/2026
Bravo Урлаг

Монголын бяцхан хийлчид олон улсын уралдааны гранпри шагнал хүртлээ

05/11/2026
Bravo Урлаг

“Молор” хамтлагийн бүжигчид олон улсын уралдаанаас хамтлаг, гоцлол төрлөөр шагнал хүртлээ

04/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Найруулагч Ж.Сэнгэдоржийн “The Muralist” бүтээл Якутын кино наадмын шилдгээр шалгарлаа

10/11/2026

ФОТО:  Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

10/11/2026

Уран бүтээлч, уншигчдын уулзалт боллоо

10/11/2026

Монголчуудын мандал бадралын учиг юунд байсан бэ?

10/11/2026

Хубилайн усан флотыг 10 дахин багасган сэргээн хийж, музейн үзмэрт өгсөн

10/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.