Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Археологийн олдворт нуугдсан урлаг” үзэсгэлэн дэлгэнэ
Үзэсгэлэн

“Археологийн олдворт нуугдсан урлаг” үзэсгэлэн дэлгэнэ

Урлаг Урлаг06/05/2025Шинэчлэгдсэн:06/05/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, ШУА-ийн Археологийн хүрээлэнтэй хамтран зохион байгуулж буй “Археологийн олдворт нуугдсан урлаг” үзэсгэлэнг тавдугаар сарын 9-нд дэлгэнэ.

“Хурдтай өөрчлөгдөж буй нийгэм дэх музейн ирээдүй” уриан дор тэмдэглэж буй Олон улсын музейн өдрийг тохиолдуулан дэлгэх тус үзэсгэлэнд Монгол орны нутаг дэвсгэрээс олдсон чулуун зэвсгийн үеэс эртний төрт улсуудын түүхэн цаг үеийг хамарсан, нүүдэлчдийн амьдрал ахуй, урлаг, соёл, шүтлэг бишрэлийг илэрхийлсэн дахин давтагдашгүй ур хийц, дүрслэлийг шингээсэн 100 орчим археологийн олдворыг дэлгэн үзүүлэх юм.

Тухайлбал, Монголын эртний нүүдэлчдийн угсаа гарал, соёл, түүх, урлаг, гоо зүй, шүтлэг бишрэлийн хосгүй үнэт өв Буган чулуун хөшөөний хэв хуулбарууд, Дорнод аймгийн Булган сумын Норовлин уулын Неолитын үеийн булшнаас гарсан хүний нүүрний хэлбэр бүхий чулуун онго, Төв аймгийн Борнуур сумын нутаг Ноён уулын булшнаас олдсон Хүннүгийн үеийн нэхмэл болоод гар урлалын урлагийг тод томруунаар харуулсан нэхмэл эдлэл, мөнгөн хөөмөл чимэглэлүүд, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын нутгаас илэрсэн эртний чулуун онго зэрэг сонирхол татахуйц олдворууд багтаж байна.

Эртний нүүдэлчдийн гоо зүйн сэтгэлгээ, урлахуйн ухаан, мэдрэмж, шүтлэг бишрэлийн илэрхийлэл археологийн олдворуудад хэрхэн нуугдан хадгалагдаж, хөгжин уламжлагдаж ирснийг энэхүү үзэсгэлэнгээс харах боломжтой. Үзэсгэлэн тавдугаар сарын 22-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

Монгол дархчуудын ухаан, мэлмий, гарын ураар бүтээсэн шилмэл 205 бүтээлийг дэлгэлээ

09/07/2026
Үзэсгэлэн Урлаг

“Монгол наадам: Морин эрдэнэ” үзэсгэлэнд адууны соёлтой холбоотой археологийн ховор олдворуудыг дэлгэжээ

08/07/2026
Үзэсгэлэн Урлаг

“Now Art 2026” үзэсгэлэн дэлгэлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жастин Балдони Блэйк Лайвлитэй хийсэн шүүхийн маргааны талаар анх удаа ам нээв

10/07/2026

Оливиа Родриго гурав дахь цомгоо гаргахаар ажиллаж байна

10/07/2026

Мелани Си “Spice Girls” хамтлагийн 30 жилийн ой сэтгэл хөдөлгөм байлаа” гэв

10/07/2026

“Говийн зэрэглээ” кино багийнханд тохиолдсон явдлын учгийг тайлах нэвтрүүлэг энэ сарын 13-нд NTV телевизээр цацагдана

10/07/2026

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.