Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Зүймэл үйлүүд” үзэсгэлэн олны хүртээл болж байна
Үзэсгэлэн

“Зүймэл үйлүүд” үзэсгэлэн олны хүртээл болж байна

Урлаг Урлаг25/11/2025Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Уран бүтээлч Г.Мөнхболорын “Зүймэл үйлүүд” долоо дахь бие даасан үзэсгэлэн Уран зургийн галерейд гарч байна.

Тус үзэсгэлэнд уран бүтээлчийн замналыг харуулах уран зураг, холимог техник, өрөг урлагаас бүрдсэн 37 бүтээлийг толилуулж буй юм. Тэрбээр хөдөө хээр, хотын гудамжинд хаягдсан эд зүйлсийг бүтээлдээ түлхүү ашигладаг бөгөөд хаягдал даавуу, олс, малын яс, зэвэрсэн төмөр нь мөн чанараараа түүний бүтээлд тодорхой хэллэг, бэлгэдэл болон орж ирдэг аж. Бүтээл хийх явц болоод харьцаж буй эд юм нь түүний биеэр туулж, барьж үнэрлэж, ухамсарлаж, танин мэдэж буй аялал юм. Энэ бүхнээс түүнийг болон түүний ертөнцийг мэдрэх мэдрэмжийг шингээсэн бүтээл төрөх аж.

Түүний бүтээлээс хувь хүний өөрөө өөртэйгөө, нийгэмтэйгээ хийх тэмцэл, түүн доторх хувь хүний хувьсал болоод өөрөө өөрийгөө устгах араншинг харж болно. Экспериментал уран бүтээлчдид тохиолддог материалын хомсдол заримдаа түүнд асуудал биш давуу тал болж хувирдаг байна.

Тэрбээр 1999 онд “Green Horse” Монголын орчин үеийн урлагийн коллеж, 2002 онд СУИС, 2007 онд Германы Киль хотын Мутезиус Уран зургийн коллежид суралцсанаас хойш 10 гаруй жилийн турш бие даасан зургаан үзэсгэлэн, 70 гаруй хамтарсан үзэсгэлэнд оролцжээ. Мөн Тайпэй, Берлин, Манила, Нью Жерси, Шанхай зэрэг олон улсын үзэсгэлэн галерейд бүтээлээ дэлгэж, 2024 онд Тайванийн Орчин үеийн урлагийн музейд /MOCA/ үзэсгэлэнгээ дэлгэсэн анхны Монгол уран бүтээлч болсон юм.

2024 онд Г.Мөнхболор “Зүүдний хүрд” холимог техникийн бүтээлээр Уран зургийн галерейн “Оны шилдэг үзэсгэлэнгийн-Үзэгчдийн нэрэмжит” шагналыг хүртэж байжээ.

Тус үзэсгэлэн ирэх сарын 4-нийг хүртэл үргэлжилнэ.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Монголчууд ба торгоны зам” тусгай үзэсгэлэнг Хархоринд дэлгэлээ

08/06/2026
Үзэсгэлэн Урлаг

“Туурайн цуурай” үзэсгэлэн дэлгэлээ

08/06/2026
Үзэсгэлэн Урлаг

ФОТО: “Бие биедээ тусах гэрэл” үзэсгэлэнгээс

03/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Мэрилин Монрогийн хөхний даруулга дуудлага худалдааны өмнөх байдлаар 5000 ам.долларт хүрчээ

08/06/2026

Ким Су Хён Филиппиний “Bench” брэндийн сурталчилгаанд оролцоно

08/06/2026

Осамү Тэзүкагийн бүтээсэн, өмнө нь нийтлэгдээгүй анимэ олджээ

08/06/2026

Оркестр, язгуур урлагийн хоршлыг “Оршихуйн анир” тоглолтоор толилуулна

08/06/2026

Жүжигчин Ш.Мөнхбаяр Эрдэнэт хот хүртэл 400 км замыг гүйж туулахаар замдаа гарчээ

08/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.