Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»Г.Мөнхболорын “Зүймэл үйлүүд” долоо дахь бие даасан үзэсгэлэн нээнэ
Үзэсгэлэн

Г.Мөнхболорын “Зүймэл үйлүүд” долоо дахь бие даасан үзэсгэлэн нээнэ

Урлаг Урлаг21/11/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Бүтээлийг нь ойлгох, хүлээн зөвшөөрөх эсэхээс үл хамааран төрөл бүрийн туршилтуудыг зоригтой хийж ирсэн, ховорхон уран бүтээлчдийн нэг болон уран бүтээлч Г.Мөнхболорын “Зүймэл үйлүүд” долоо дахь бие даасан үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийх гэж байна.

Үзэсгэлэн өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 21-нээс ирэх сарын 4-ний  өдөр хүртэл Монголын уран зургийн галерейн үзэсгэлэнгийн их танхимд 17:00 цагт дэлгэгдэх юм.

Г.Мөнхболор нь үе тэнгийн бусад залуу уран бүтээлчдийн адил 90-д оны шилжилтийн эмх замбараагүй үед бага насаа өнгөрүүлсэн юм. Мөнхболорын задгай бичилттэй, зөнгөөр хэрнээ шийдмэг туурвисан бүтээлүүд нь аливаа арга барил, чиглэл, гүйцэтгэлийн хойноос хөөхөөс илүүтэй, түүний өөрийнх нь дотоод ертөнц дэх аялал, баригдмал бус чөлөөт бодол, илэрхийллийн өнгө аясыг агуулсан байдаг.

Түүний бүтээлүүдээс хувь хүний өөрөө өөртэйгөө, нийгэмтэйгээ хийх тэмцэл, түүн доторх хувь хүний мутац болоод өөрөө өөрийгөө устгах араншныг харж болно. Экспериментал уран бүтээлчдэд байнга л тохиох материал хомсдолын асуудал заримдаа түүнд асуудал биш давуу тал болж хувирдаг билээ.

Тэрбээр хөдөө хээр, хотын гудамжинд хаягдсан эд зүйлсийг бүтээлдээ түлхүү ашиглах ба хаягдал даавуу, олс, малын яс, зэвэрсэн төмөр зэрэг нь мөн чанараараа түүний бүтээлүүдэд тодорхой хэллэг, бэлгэдэл болон орж ирдэг юм. Бүтээл хийх явц болоод харьцаж буй эд юм нь түүний биеэр туулж, барьж үнэрлэж, ухамсарлаж, танин мэдэж буй аялал бөгөөд энэ бүхнээс түүнийг, мөн түүний ертөнцийг мэдрэх мэдрэмжийг шингээсэн бүтээл төрөх аж.

Тэрбээр 1999 онд “Green Horse” Монголын Орчин Үеийн Урлагийн Коллеж, 2002 онд Соёл Урлагийн Их Сургууль, улмаар 2007 онд Германы Киль хотын Мутезиус Уран Зургийн Коллежд суралцсанаас хойш 10 гаруй жилийн турш нийт бие даасан зургаан үзэсгэлэн, 70 гаруй хамтарсан үзэсгэлэнд оролцож Тайпэй, Берлин, Манила, Нью Жерси, Шанхай зэрэг олон улсын үзэсгэлэн галерейд бүтээлүүдээ дэлгэсэн.

Үүнээс онцлоход 2017 онд Венецийн дүрслэх урлагийн 57-р биеннальд Монгол улсыг төлөөлөн оролцсон, 2024 онд Тайванийн Орчин Үеийн Урлагийн Музейд (MOCA) сонгогдож үзэсгэлэнгээ дэлгэсэн анхны Монгол уран бүтээлч болсон юм.

2024 онд Мөнхболорын “Зүүдний хүрд” холимог техникийн бүтээл нь Монголын Уран Зургийн Галерейн Оны шилдэг үзэсгэлэнгийн “Үзэгчдийн Нэрэмжит” шагналыг хүртсэнээр 2025 оны 11-р сарын 21-нээс 12-р сарын 4-ний хооронд Монголын Уран Зургийн Галерейд зохион байгуулагдах “ЗҮЙМЭЛ ҮЙЛҮҮД” долоо дахь бие даасан үзэсгэлэнгээ дэлгэх гэж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Өвлийн үзэсгэлэн-2026” үзэсгэлэнг нээлээ

07/01/2026
Үзэсгэлэн Урлаг

Ритербергийн музей Монголын цаг хугацаагаар аялуулсаар

30/12/2025
Үзэсгэлэн Урлаг

“Богдын нандин” үзэсгэлэнд есөн ховор судрыг дэлгэлээ

30/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

G-Dragon Францын тэргүүн хатагтайн сангийн гала тоглолтод уригдлаа

09/01/2026

Да Винчигийн ДНХ-гийн нууцыг тайлахад ойртжээ

09/01/2026

Хомо сапиенс ба неандертальчуудын өвөг байж магадгүй хүний үлдэгдэл олджээ

09/01/2026

“Монголын шилдэг нийтлэл” цувралын 44 дүгээр боть “мэндлэв”

09/01/2026

Мөсөн сурын олон улсын тэмцээнд гадаадын харваачид өрсөлдөх нь

09/01/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.