Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»“Гэгээн Муза” олон улсын театрын наадмыг олон улсын шүүгчид шүүнэ
Театр

“Гэгээн Муза” олон улсын театрын наадмыг олон улсын шүүгчид шүүнэ

Урлаг Урлаг15/05/2025Шинэчлэгдсэн:15/05/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Драмын урлагийн шилдгийг шалгаруулах “Гэгээн Муза-18” олон улсын театрын наадам нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор тавдугаар сарын 16-24-нд болно.

Тус наадмыг хоёр шаттай зохион байгуулах бөгөөд эхний шатны шалгаруулалт нь энэ сарын 16-22-ны өдрүүдэд нийслэлийн театруудад болох аж. Хамгийн сүүлийн шат буюу улаан хивсний ёслол энэ сарын 24-ний өдөр “Корпорейт центр”-т 17:00 цагт болно.

Энэ жилийн наадмын хувьд Монгол Улсад хүүхдийн байгууллагын 100 жилийн ой тохиож буйтай холбогдуулан шинээр хүүхэлдэйн жүжгийн төрөл нэмэгдсэн аж.

Түүнчлэн энэ удаагийн наадмын зочин шүүгчээр Олон улсын театрын институтийн ерөнхийлөгч, Уганда улсын иргэн Жессика Каава, Япон Улсын Токио дахь “D’UOMA ex machina” театрын үүсгэн байгуулагч, найруулагч, судлаач Какумото Ацуши, Дани Улсын “Winter movement academy”-ийн үүсгэн байгуулагч, театрын хөдөлгөөний найруулагч, сургагч багш Денни Деннис, Олон улсын театрын институтийн гишүүн, жүжгийн зохиолч, театр судлаач Татъяана Азман нар урилгаар ирж ажиллах аж.

Мөн өнөө жил наадмын үеэр Дани улсаас ирсэн найруулагч “Физикл буюу биомеханик” сэдэвтэй сургалтыг зохион байгуулах юм байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртлээ

08/07/2026
Театр Урлаг

Дагвын Цэвээнравдан Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртлээ

07/07/2026
Театр Урлаг

Жамсранжавын Пүрэвдорж Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртлээ

06/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Кино судлаач, баримтат кино найруулагч Түдэвийн Чимид Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

“Улаанбаатар” театрын гоцлол дуучин А.Наранбаатар Хөдөлмөрийн хүндэт медаль хүртлээ

08/07/2026

ФОТО: “The Odyssey” киноны дэлхийн нээлтээс

08/07/2026

IShowSpeed-ийг арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхсан гэх хэргийг шалгаж эхэллээ

08/07/2026

Орчуулгын киноны дуу оруулагч жүжигчин Б.Энхгэрэл Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртлээ

08/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.