Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Мэдээ»37 дахь удаагийн “Номын баяр”-ын шилдгүүдийг шалгарууллаа
Мэдээ

37 дахь удаагийн “Номын баяр”-ын шилдгүүдийг шалгарууллаа

Урлаг Урлаг19/05/2025Шинэчлэгдсэн:19/05/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан 37 дахь удаагийн “Номын баяр” Төв талбайд болж, шилдгүүдийг тодрууллаа.

Энэ жилийн шилдэг номоор сэтгүүлч Р.Оюунжаргалын “The story of a little nomad”, шилдэг хэвлэлийн газраар “Нэпко” хэвлэлийн газар, шилдэг уншигчаар Архангай аймгийн “Ном бол цөм” клуб, шилдэг номын сангаар Ерөнхий боловсролын сургуулийн номын санг тохижуулдаг “Мөнххада” номын сангийн төсөл шалгарлаа.

Шилдэг уншигч хүүхдээр:

  • Ахлах анги- Булган аймгийн Булган сумын 1 дүгээр сургуулийн 10а анги,
  • Дунд анги-Дархан-Уул аймгийн Дархан сумын “Оюуны ирээдүй” сургуулийн 4-9 дүгээр анги,
  • Бага анги-“Сант” сургуулийн 4а ангийн сурагч Б.Есүй,
  • Шилдэг уншигч анги-Дархан-Уул аймаг, Дархан сумын хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай “Цайхун” сургуулийн Г.Хулан багштай 7а анги тодорлоо.

Мэргэн номын шагналыг:

  • “Authentic Mongolia” номын зохиогч Ц.Дөлгөөн,
  • “Аргун” хэвлэлийн газар,
  • Зохиолч, сэтгүүлч, орчуулагч, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Аким гардаж авлаа.

Мөн нэр бүхий 13 хүүхдийг “Тэргүүний уншигч Д.Нацагдорж” тэмдгээр шагналаа.

Ерөнхийлөгчийн Тамгын газар өнгөрсөн жилийн “Номын баяр”-т  “Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоо”, Нууц товчооны англи орчуулга, төрийн тахилгат зарим хайрхны судалгаа бүхий бүтээлийг уншигчдад толилуулж байсан. Энэ удаа “Монгол-Казах”, “Казах-Монгол” хэлний толь бичгийг шинээр хэвлүүлэхэд дэмжлэг үзүүлж, өргөн барилаа.

Номын баярт дунджаар 300,000 гаруй уншигч, 200 гаруй хэвлэн нийтлэгч, 300 орчим зохиолч, орчуулагч, редактор, зураач, эх зохиогч, эрдэмтэн судлаач оролцдог. Энэ удаагийн баярт ОХУ, БНХАУ, БНСУ-аас зохиолч, хэвлэн нийтлэгчид оролцжээ.

Манай улсад жилд дунджаар 4,000 орчим бүтээл шинээр болон дахин хэвлэгддэг. Сүүлийн таван жилийн байдлаар 18,000 гаруй ном, бүтээл олон улсын стандарт дугаарт шинээр бүртгүүлсэн байна. Эдгээрийн 22 орчим хувийг уран зохиолын, 10 орчим хувийг боловсролын салбарын, 13 орчим хувийг намтар, түүхийн, үлдэх хэсгийг бусад салбар, шинжлэх ухааны чиглэлээр туурвисан ном, бүтээл эзэлж байгаа юм.

“Номын баяр”-ыг “Номын соёлт ертөнц” ТББ санаачлан, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл, урлагийн газар хамтран зохион байгууллаа.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Мэдээ Урлаг

Ардын жүжигчин, дуучин Г.Түмэндэмбэрэлийн гэрэлт хөшөөний нээлт болно

25/07/2025
Мэдээ Урлаг

Монголын сурагчид таван медаль хүртлээ

24/07/2025
Мэдээ Урлаг

Япон хэлээр бяцхан ном бүтээх уралдаан зарлалаа

23/07/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

IVE хамтлаг тайзнаа эргэн ирэхээр бэлтгэлдээ оржээ

25/07/2025

YG энтертаймент “Netflix”-тэй хамтарна

25/07/2025

Баруун монголын алдарт дархан Ө.Гүнзэн болон үр ач нарынх нь урласан түүхэн бүтээл бүхий “Хөх сар” үзэсгэлэн нээлтээ хийлээ

25/07/2025

Өнөөдөр “Аримун”-ы авьяаслаг, адтай А.Ганчимэгийн төрсөн өдөр

25/07/2025

“Өндөр гэгээн – Даншиг наадам” өнөөдөр эхэлж байна

25/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.