Эх, үрсийн баяр удахгүй болох гэж байгаатай холбоотойгоор таны хүүхдэд санал болгох үзвэрүүдийг хүргэж байна.
“Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг
Энэхүү жүжигт ухаант мэргэн хүүгийн адал явдлаар дүүрэн аялалд аймшигт Рах мангасаас хэрхэн үзэсгэлэнт гүнжийг аварч буй тухай өгүүлнэ. Дүрүүдийн амьдрал, тэдний дунд үүсэх харилцаа, зан чанарууд нь үзэгчдэд ухаарал бэлэглэж, сайн муу, зөв бурууг ялгах сэтгэлийг харуулдгаараа онцлог. Адал явдал, хайр сэтгэл, зориг, ухаалаг шийдлүүдээр баялаг энэ жүжгийг үзэж, хүүхдүүд та бүхэн гайхалтай ухаант хүүгийн ертөнцөөр аялаарай.
Хаана: Улсын хүүхэд залуучуудын театр
Хэзээ: 2025.06.01
Тасалбарын үнэ: 15.000 төгрөг
“Электрон жаалын гайхамшигт аялал” хүүхдийн агаарын цирк
Агаарын олон төрлийн номерыг мэргэжлийн бяцхан жүжигчид дүүлэн тэнгэрээр бүжиглэж, өвөрмөц содон үзүүлбэрүүдээр үеийн найзуудаа гайхшруулах сэтгэл догдлуулам гайхалтай мөчүүд тайз, орчин үеийн гэрэлтүүлэг, дууны эффект, шинэ технологийн хамт тоглох юм байна.
Хаана: Тусгаар тогтнолын ордон
Хэзээ: 2025.06.01
Тасалбарын үнэ: 39.000 төгрөг
“Cinemato” тайлбарт танин мэдэхүйн тоглолт
Энэхүү тоглолт нь Disney, Studio Ghibli, DreamWorks-ийн сэтгэл хөдөлгөм аялгууг поп оркестрын хөгжим чих баясгаж, дурсамжаар аялуулах алдарт бүтээлүүдийн дүрсүүдтэй хослуулан бүтээж буйгаараа онцлог байна. Мөн хүүхдийн төсөөлөл, мэдрэхүйг хөглөж, эцэг эх, хүүхдийн хамтын нэгэн сайхан дурсамжит өдрийг хамтдаа бүтээлцэх боломжтой юм байна.
Хаана: The Corporate Hotel and Convention Centre
Хэзээ: 2025.06.01
Тасалбарын үнэ: 40,000-60.000 төгрөг
Games Show
Улаанбаатар хотын хамгийн том задгай талбай болох “Зайсан хилл” цогцолборын гурван давхарт Z’terrace-д тоглоомын болон дэлгэцийн дүрүүдтэй хамт ид шидийн аялалд гарах боломжтой. Хүүхдийн төсөөлөл, мэдрэхүйг хөглөж, эцэг эх, хүүхдийн хамт нэгэн сайхан дурсамжит өдрийг хамтдаа майханд бүтээлцэх юм байна.
Хаана: Зайсан хилл
Хэзээ: 2025.06.01
Тасалбарын үнэ: 499,000 төгрөг
“WONDERLAND KIDS FESTIVAL-2025”
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан Монголын хамгийн том хүүхдийн наадам тавдугаар сарын 31-нээс зургадугаар сарын 2-н хүртэл болох гэж байна.
Хаана: Скай ресорт амралт зугаалгын цогцолбор
Хэзээ: 2025.06.01
Тасалбарын үнэ: нэг өдрийн 59.000 төгрөг