Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Энэтхэгийн зохиолч Бану Муштак олон улсын Бүүкерийн шагнал хүртлээ
Утга зохиол

Энэтхэгийн зохиолч Бану Муштак олон улсын Бүүкерийн шагнал хүртлээ

Урлаг Урлаг22/05/2025Шинэчлэгдсэн:22/05/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Англи хэлнээ орчуулагдан гарсан шилдэг бүтээлд олгодог Бүүкэрийн шагналыг энэ жил Энэтхэгийн зохиолч, хуульч Бану Муштак  “Зүрхний дэнлүү” богино өгүүллэгийн эмхэтгэл номоороо хүртлээ.

Энэтхэгийн өмнөд хэсэгт орших Карнатака мужид ярьдаг каннада хэлээр бичигдсэн номыг Дипа Бхасти англи хэл рүү орчуулжээ.

Муштакийн 1990-2023 он хүртэл гучин жилийн турш бичсэн 12 богино өгүүллэгийг багтаасан “Зүрхний дэнлүү” эмхэтгэлд Энэтхэгийн өмнөд хэсэгт амьдарч буй мусульман эмэгтэйчүүдийн зовлон зүдгүүрийг сэтгэл хөдөлгөм дүрсэлжээ.

Шагнал гардуулах ёслолын үеэр Муштак уншигчиддаа талархал илэрхийлээд “Энэ ном нь ямар ч түүх жижиг байдаггүй, утасны ширхэг бүр бүхэл бүтэн жинг агуулж байдаг гэсэн итгэлээс төрсөн. Биднийг хагалан бутаргах гэж оролддог энэ ертөнцөд уран зохиол бол хэдхэн хуудас ч гэсэн бие биенийхээ оюун санаанд амьдрах сүүлчийн ариун нандин орон зай хэвээр байна” гэж хэлжээ.

Муштак Энэтхэгийн өмнөд Карнатака мужид исламын шашинтнууд амьдардаг нэгэн жижиг хотод өссөн бөгөөд мужийн охидын адил сургуульд байхдаа төрөлх урду хэлээр коран судрыг судалжээ. Гэвч төрийн албан хаагч аав нь түүний төлөө илүү ихийг хүсэж, найман настайд нь каннада хэлээр сургалтаа явуулдаг сүмийн сургуульд оруулсан байна. Муштак каннада хэлээр эрчимтэй суралцсанаар энэ харь аялгуу түүний утга зохиолын хэл болж хувирсан юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Ардын багш, Төрийн шагналт Ш.Чоймаагийн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг эмхэтгэн гаргав

19/03/2026
Утга зохиол Урлаг

Ч.Лодойсамбуугийн “Хугархай эрүүний шөл” номын нээлт боллоо

17/03/2026
Утга зохиол Урлаг

“Улаанбаатарын өвлийн уянга” номын нээлт боллоо

27/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Чулуун уур, нүдүүр

20/03/2026

“Хурд” хамтлагийн 35 жилийн ойг угтан Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн бүрэн хэмжээний мюзикл бүтээнэ

19/03/2026

Ардын багш, Төрийн шагналт Ш.Чоймаагийн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг эмхэтгэн гаргав

19/03/2026

Жамцын Бадраагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг нээлээ

19/03/2026

Шүрэн хөөрөг баяр баясгаланг бэлгэддэг

19/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.