Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Монгол, Оросын сэргээн засварлагчид туршлага солилцлоо
Нийгэм

Монгол, Оросын сэргээн засварлагчид туршлага солилцлоо

Урлаг Урлаг22/05/2025Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол, Оросын эрдэмтдийн хамтарсан “Өчигдрөөр ирээдүйг харахуй” сэдэвт сэргээн засварлагчдын анхдугаар бага хурал боллоо.

Хурлаар Монгол Улсын соёлын биет өвийн хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалтын өнөөгийн түвшин, хэрэглэж буй бодис хэрэглэгдэхүүн, материал, орчин үеийн дэвшилтэт багаж, тоног төхөөрөмжийн хэрэглээ, шинэ судалгаа, сэргээн засварлах арга зүй, урлан, лабораторийн онцлог, бүрдэлтэй танилцаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат ярихдаа “Хурлын хүрээнд хоёр орны байгууллага хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. ОХУ бол түүх, археологийн олдворыг сэргээн засварлалтаараа арвин түүхтэй, туршлагатай, өөрийн арга барилтай улс. Тиймээс бид музейн үзмэр, дурсгалт уран барилга, хээр хөдөө орших хөшөө чулуу зэргээр сэргээн засварлах чиглэлээр олон улсын арга туршлагыг авч хэрэгжүүлэх боломж гарч буйгаараа онцлогтой. Өөрөөр хэлбэл, монгол орныхоо байгалийн онцлогт тохирсон сэргээн засварлах арга зүй, технологийг бий болгох туршлага судалж байна гэсэн үг. Хурлын хүрээд тус улсын төлөөлөгчид орон нутгаар явж, сэргээн засварлалтын ажилтай танилцах юм. Түүнчлэн Сэргээн засварлах төвийн төрөлжсөн лаборатори,  археологийн олдвор чиглэлээр хамтарч, мэргэжилтэн бэлтгэх тал дээр ажиллана” хэмээв.

Харин ОХУ-ын Соёлын яамны Төрийн хамгаалалттай түүх, соёлын дурсгал хамгаалах газрын орлогч дарга Проценко Денис Сергеевич “Өнөөдрийн үйл ажиллагаа нь  хоёр улсын ард түмний найрамдалт харилцааг бэхжүүлж, олон талт ажлыг хамтарч хийж ирснээрээ онцлог бөгөөд шинэ ажлын эхлэл гэж үзэж байна. Мөн сэргээн засварлалтын чиглэлийн салбарын төлөөлөгчид туршлага солилцлоо. Бид Соёлын өвийн үндэсний төвийн байгальд оршиж байгаа түүх, дурсгалын хөшөө, лабораторитой танилцснаараа Монголд сэргээн засварлалтын үйл ажиллагаа өндөр түвшинд байгааг харлаа. Бидний зорилго бол хамтын ажиллагааг бэхжүүлж, мэргэжил тус бүрийн чиглэлээр харилцан туршлага хуваалцах юм. ОХУ-ын сэргээн босгох чиглэлийн сургалт судалгаа нь эртнээс уламжлалтай. Цаашид Монголын сэргээн засварлагчид ОХУ-д ирж туршлага судалж, харилцан сургалт судалгаа явуулж ажиллана” гэж ярилаа.

Хуралд ССАЖЗЯ-ны Соёлын өвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Даваацэрэн, ОХУ-ын Соёлын яамны Төрийн хамгаалалттай түүх, соёлын дурсгал хамгаалах газрын орлогч дарга Проценко Денис Сергеевич тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлуулав

03/08/2026
Нийгэм Урлаг

Таван орны сурагчид Монгол орны түүх, соёлтой танилцав

31/07/2026
Нийгэм Урлаг

Монголын залуучууд олон улсын соёлын солилцоонд үндэсний өв соёлоо сурталчлав

30/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Со Жи Соб “Энэ бол миний карьерын оргил биш, харин хоёр дахь бүлгийн эхлэл” гэв

03/08/2026

Жүжигчин Винсент Пасторе 80 насандаа таалал төгсжээ

03/08/2026

“Spider-Man: Brand New Day” нээлтээ хийсэн амралтын өдрүүддээ 927 сая ам.долларын ашиг оллоо

03/08/2026

Ариана Гранде уран бүтээлээсээ завсарлага авахаар боллоо

03/08/2026

ФОТО: “Blue Dragon Series Awards” шагнал гардуулах ёслолын улаан хивсний ёслолоос

03/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.