Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»Дарьганга уртын дууны наадамд 99 уран бүтээлч оролцоно
Өв соёл

Дарьганга уртын дууны наадамд 99 уран бүтээлч оролцоно

Урлаг Урлаг23/05/2025Шинэчлэгдсэн:23/05/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дарьганга уртын дууны олон улсын наадам энэ сарын 23, 24-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт төвд болно. Уг наадамд дөрвөн орны 99 уртын дуучин оролцохоор бүртгүүлжээ.

Монгол Улсын Ардын жүжигчин, Хэл шинжлэлийн ухааны доктор, профессор, нэрт уртын дуучин Ш.Чимэдцэеэгийн нэрэмжит анхдугаар наадам олон улсын хэмжээнд зохион байгуулагдахаар болсон. Наадмын хүрээнд дарьганга уртын дууны үүсэл хөгжил, өнөөгийн нөхцөл байдлын тухай ярилцлага, эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг болно. Мөн урилгаар Ардын жүжигчин Ч.Шархүүхэн тэргүүтэй дуучид, эрдэмтэн судлаачид оролцохоор болсон байна.

Сүхбаатар нутгийн ард түмэн “Сүмбэр алтан овоо” зэрэг дарьганга уртын дуугаараа алдартай. Тиймээс энэ наадмыг санаачлагч нэрт уртын дуучин Шарын Чимэдцэеэ олон улсын хэмжээнд зохион байгуулахаар болжээ. Наадмын удирдамжид багтсан “Сүмбэр алтан овоо” дуу нь гурван түрлэгээр дуулагдах юм.

СҮМБЭР АЛТАН ОВОО

Сүмбэлзээд сүмбэлзээд харагдах
Сүмбэр алтан овоо минь.
Сүүдийгээд сүүдийгээл үзэгдэх
Сүмтэй будрын чулуу минь.

Алтараад алтараад харагдах
Алтан дарь овоо минь.
Ариусмаар ариусиаар үнэртэх
Ариун ганга нуур минь.

Дүнхийгээд дүнхийгээд харагдах
Тахилагтай алтан овоо минь
Дун шиг хунгаа чуулуулсан
Дуутын сайхан нуур минь.
Алтан дарь овоо минь өршөөж таална уу.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

“Үндэсний их баяр наадмын цогцолбор”-ыг Хүй долоон худагт байгуулна

21/07/2026
Өв соёл Урлаг

Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилга наймдугаар сарын 4-нд болно

20/07/2026
Өв соёл Урлаг

“Алтаргана” соёлын гүүр болон үргэлжилсээр байна

14/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Бруно Марс шүтэн бишрэгчдэдээ гэнэтийн бэлэг барив

21/07/2026

IU эрүүл мэндийн шалтгаанаар тоглолт, шинэ цомгоо хойшлууллаа

21/07/2026

Дуучин Эгшиглэн буюу Т.Болортуяа нь зорчих эрхийг хязгаарлах ялаа зөрчсөн тул, уг ялыг 1 жил 4 сарын хорих ялаар өөрчилжээ

21/07/2026

“Single’s Inferno” шоуны оролцогч И Гван Хи Монголд ирэхээр болжээ

21/07/2026

Хоол хүргэгч Хятадын утга зохиолын дээд шагналыг хүртжээ

21/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.