Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»Монголын модон барын өвийг олон улсын эрдэмтэд хэлэлцэж байна
Өв соёл

Монголын модон барын өвийг олон улсын эрдэмтэд хэлэлцэж байна

Урлаг Урлаг07/10/2026Шинэчлэгдсэн:07/10/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Модон барын баримтат өв: Бүртгэл, хадгалалт хамгаалалт ба хүртээмж” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал Үндэсний номын сангийн салбар номын санд эхэллээ.

Хоёр өдөр үргэлжлэх тус эрдэм шинжилгээний хурал нь олон улсаас эрдэмтэн судлаачид, куратор, номын сан болон соёлын өвийн мэргэжилтнүүд нэгэн дор чуулж, модон бар хэвийн баримтат өвийг хадгалж хамгаалах шилдэг сайн туршлага, шинэ тутам гарч ирж буй орчин үеийн технологи, арга зүй болон хамтын ажиллагааны нэгдсэн стратегийн талаарх салбар хоорондын хэлэлцүүлэг хийх боломжийг олгож буйгаараа онцлогтой. Мөн гар бичмэл, модон барын хэвлэмэл ном судрын өвийн судалгааны чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр болох юм.

Дэлхий дээр модон барын соёл уламжлалтай долоон улс бийгээс олон улсын эрдэм шинжилгээний хуралд Монгол, Солонгос, Япон, Герман, Вьетнам гэсэн таван орны төлөөлөл, эрдэмтэн судлаачид илтгэл хэлэлцүүлж байна.

Түүнчлэн хурлын үеэр Үндэсний номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй ховор нандин бар хэвүүдийн дээжээс сонин содон үзэсгэлэн дэглэн хурлын төлөөлөгчид, олон нийтэд толилууллаа. Үүний зэрэгцээ Монголчуудын бар хэвлэлийн өв, түүний төрөл зүйлүүдийг таниулан сурталчлах, судалгааны эргэлтэд оруулах үүднээс “Монгол Улсын Үндэсний Номын сан дахь модон бар” каталог номыг эрхлэн хэвлүүлжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

“Үлэмжийн чанар” олон улсын уралдаанд боллоо

05/10/2026
Өв соёл Урлаг

Баян-Өлгий аймгийн сурагчид бий биелгээгээр өв соёлоо сурталчиллаа

04/10/2026
Өв соёл Урлаг

“Монголын нууц товчоо”-г уншиж, түүхэн үйл явдлыг хэлэлцэж байна

01/10/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

А.Баярцэцэг: Заримдаа хүний тухай хамгийн чанга шуугиж байгаа зүйл нь үнэн байдаггүй

07/10/2026

П.Батжав: Монголын арьсан урлаг олон арга техник, илэрхийллийг нэгэн зэрэг агуулдгаараа нэн онцлог

07/10/2026

Монголын модон барын өвийг олон улсын эрдэмтэд хэлэлцэж байна

07/10/2026

“Саран хөхөө” театрын шинэ барилгын ажил 80 гаруй хувьтай байна

07/10/2026

Жастин Тимберлейк тайзан дээр битбокс хийдэг байсан үеэсээ ичдэг гэнэ

06/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.