Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Энэбиш өөрийн үнэт өвөө Үндэсний төв архивт хүлээлгэн өглөө
Нийгэм

Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Энэбиш өөрийн үнэт өвөө Үндэсний төв архивт хүлээлгэн өглөө

Урлаг Урлаг11/06/2025Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Олон улсын архивын өдөр жил бүрийн зургаадугаар сарын 9-нд тохиодог. Энэ өдрийг тохиолдуулан Урлагийн гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Жамбалын Энэбишийн хувийн гаралтай баримтыг хүлээн авах ёслолын үйл ажиллагааг Үндэсний төв архив зохион байгууллаа.

Энэ үеэр профессор Ж.Энэбиш “Лувсанвандан багшийн удирдлага дор Хүннү гүрний үеийн малчин нүүдэлчин монголчуудын дуу хөгжмийн түүхийг 60 жил судаллаа. 40 боть ном хэвлүүлжээ. Эдгээрийн дотроос “Монгол хөгжмийн их нүүдэл” 5 боть номыг хянан тохиолдуулсан эрдэмтэн багш Л.Дашням багшид баярлалаа. Мөн хугацаанд хээрийн шинжилгээний экспедицэд ажиллаж эх орны 18 аймаг 330 сум бригадаас дуу хуурын олон цагийн бичлэг бэлтгэжээ. Хилийн чанад дахь гадаад улс орнуудаас тухайлбал, БНХАУ, ОХУ, Тува улс дахь монголчуудын өв тээгчдээс найман цагийн бичлэг хийж томоохон сан бүрдүүллээ. Дурссан хугацаанд хийсэн цаасан болон хальсны өвийг Үндэсний төв архивын сан хөмрөгт өвлүүлж байгаадаа нэн баяртай байна. Ялангуяа дээрх өв соёл урлагийн сургуулийн магистр, докторантурт суралцаж байгаа оюутнуудад болон өвлөн тээгчдийн үр хойчид олдошгүй үнэт эх хэрэглэгдэхүүн байх болно. Сонирхогч хэн боловч хүрэлцэн ирж судлахыг урьж байна” хэмээн талархлаа илэрхийлэв.

Тус үйл ажиллагаанд түүний гэр бүл, үр хүүхэд ах дүүс, СУИС-ийн харьяа Соёл урлаг судлалын хүрээлэн, МУБИС-ийн Хэл зохиолын тэнхим болон урлаг судлалын эрдэмтэн судлаачид, шавь нарын төлөөлөл оролцлоо. Мөн Үндэсний төв архивын сан хөмрөгт хүлээлгэн өгсөн баримтаар бичил үзэсгэлэнг дэглэж хүндэт зочдод үзүүлэв.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлуулав

03/08/2026
Нийгэм Урлаг

Таван орны сурагчид Монгол орны түүх, соёлтой танилцав

31/07/2026
Нийгэм Урлаг

Монголын залуучууд олон улсын соёлын солилцоонд үндэсний өв соёлоо сурталчлав

30/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Со Жи Соб “Энэ бол миний карьерын оргил биш, харин хоёр дахь бүлгийн эхлэл” гэв

03/08/2026

Жүжигчин Винсент Пасторе 80 насандаа таалал төгсжээ

03/08/2026

“Spider-Man: Brand New Day” нээлтээ хийсэн амралтын өдрүүддээ 927 сая ам.долларын ашиг оллоо

03/08/2026

Ариана Гранде уран бүтээлээсээ завсарлага авахаар боллоо

03/08/2026

ФОТО: “Blue Dragon Series Awards” шагнал гардуулах ёслолын улаан хивсний ёслолоос

03/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.