Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Мэдээ»Монгол Улсын нутаг дэвсгэрээс анх удаа мөнгөн гэрэгэ олджээ
Мэдээ

Монгол Улсын нутаг дэвсгэрээс анх удаа мөнгөн гэрэгэ олджээ

Урлаг Урлаг10/06/2025Шинэчлэгдсэн:11/06/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Баян-Өлгий аймгийн Булган сумын нутаг “Улаан даваа” хэмээх газраас нутгийн иргэн А.Ансаган, Х.Аманжол, Е.Аманбек нарын 2024 оны тавдугаар сард олсон мөнгөн гэрэгэг  холбогдох хууль тогтоомжийн хүрээнд төрийн өмчид шилжүүлэх ажлыг Улаанбаатар хотын иргэн Ж.Отгонжаргал зохион байгуулсан юм.

Соёлын өвийг хамгаалах үйлсэд идэвх, санаачилга гарган хувь нэмэр оруулсан дээрх иргэдийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны жуух бичгээр шагналаа. Энэхүү түүхэн дурсгалыг олон нийтэд танилцуулах, сурталчлах ажлыг “Чингис хаан” үндэсний музей зохион байгуулах бөгөөд соёлын өвийг хадгалж хамгаалах, устах аюулаас урьдчилан сэргийлэх үйлсэд идэвх, санаачилга гарган хувь нэмэр оруулахыг нийт Монголын ард түмэндээ уриалж байгаа аж.

Судлаачдын үзэж байгаагаар мөнгөн гэрэгэ нь Монгол эзэнт гүрний үеийн тэр дундаа Их Юань улсын үед дөрвөлжин үсгээр бичжээ.

Бичгийг галиглавал “möngke tengri yin küčün dür qaɣan nere qutuɣtai boltuqai ken ülu buširegu aldaqu ükügü”, утгачилбал, “Мөнх тэнгэрийн хүчин дор хааны нэр хутагтай болтугай хэн үл биширвээс алдах, үхэх” гэсэн утгатай байна.

Мөн гэрэгэний нүхний эмхэрдсэн товгор ирмэгт зургаан ханз дүрс үсэг байгаа нь “Хүндэт тэмдэг, 69 дугаар” утгатай байна.

Ташрамд дурдахад, өнөөдрийн байдлаар Монгол Улсаас олдсон мөнгөн гэрэгэтэй ижил төстэй дурсгал ОХУ, АНУ-д гурван ширхэг мэдэгдэж байгаа ба цаашид нарийвчлан судлах шаардлагатай байгаа юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Мэдээ Урлаг

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Төрийн шагналт, академич С.Нарангэрэлд хүртээнэ

20/11/2025
Дотоод мэдээ Урлаг

Шинэ жилийн баярын үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах захиалга авч эхэллээ

14/11/2025
Мэдээ Урлаг

Үндэсний их баяр наадмын найруулагчийн багийг нээлттэй сонгон шалгаруулна

12/11/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Black panter” киноны од, жүжигчин Чадвик Боузман агсан “Холливуудын алдрын гудамж”-нд одтой боллоо

21/11/2025

2026 оны “Met Gala”-гийн сэдэв зарлагдлаа

21/11/2025

Хамгийн ганган оддын жагсаалтад Азиас G-Dragon багтжээ

21/11/2025

Дуудлага худалдаагаар зарагдах гэж байсан дэлхийн “анхны тооны машин”-д Францын шүүх экспортын хориг тавьжээ

21/11/2025

Г.Мөнхболорын “Зүймэл үйлүүд” долоо дахь бие даасан үзэсгэлэн нээнэ

21/11/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.