Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Go mongolia” үндэсний брэндийг “Каннс лаионс-2025” фестивальд танилцуулж байна
Нийгэм

“Go mongolia” үндэсний брэндийг “Каннс лаионс-2025” фестивальд танилцуулж байна

Урлаг Урлаг19/06/2025Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Бүгд Найрамдах Франц Улсын Канн хотноо 2025 оны 6 дугаар сарын 16-20-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй “Каннс Лаионс – 2025” Олон улсын бүтээлч үйлдвэрлэлийн фестивальд “Go Mongolia” Үндэсний брэндийн дор Монголын павильоныг байгуулан, соёл, урлагийн арга хэмжээгээр дамжуулан Монгол Улсаа сурталчлан оролцож байна.

Энэ жилийн хувьд улс орнуудын павильоныг 72 жилийн түүхэнд анх удаа оролцуулахаар шийдвэрлэсэн ба Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улс болон Саудын Арабын Хаант Улсын гурван павильон зэрэгцэн байгуулагдлаа.

Павильоныг Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүү нээж үг хэллээ. Тэрээр “Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны санаачилгаар “Go Mongolia” брэндийн дор энэхүү фестивальд анх удаа оролцож буй нь чухал үйл явдал” хэмээн онцлов.

Мөн нээлтийн үеэр Эдэлман компанийн Зүүн Өмнөд Азийн бүсийн Бүтээлч захирал Тим Грийн “Энэ бол зүгээр нэг павильон биш” хэмээн онцлоод, “Монголын бодит түүхүүдийг дэлхийтэй хуваалцах, залуу авьяастнуудыг сурталчлах, олон улсын бүтээлч хамтын нийгэмлэгтэй түншлэл хөгжүүлэх, брэнд киногоороо дамжуулан “Go Mongolia” Үндэсний брэндийг дэлхийн бүтээлч үйлдвэрлэлийн төлөөлөгчдөд таниулах талбар юм” гэж тодотгов.

Монгол Улс уг олон улсын бүтээлч үйлдвэрлэл, маркетингийн салбарын тэргүүлэх зэрэглэлийн фестивальд түүчээлэн оролцож, дэлхий дахинд бүтээлч эдийн засаг, соёлын өв болон хөрөнгө оруулалтын чадавхыг харуулсан чухал алхам болж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

BTS-ийн Жонгүгийг сэмээрхэн мөрдсөн бразил эмэгтэй баривчлагджээ

06/03/2026

Бритни Спирс мансуурсан үедээ машин жолоодож яваад саатуулагджээ

06/03/2026

“Netflix”-ийн алдарт “One Piece” цувралын албан ёсны дууг “The Hu” хамтлаг хамтран дуулжээ

06/03/2026

Т.Сэргэлэн: Хайр зүрх сэтгэлийн гүнд, анх үүссэн цэгтээ ямaгт асахад бэлэн байдаг

06/03/2026

Зураач Ө.Гандулам “Hidden flowers” үзэсгэлэнгээ дэлгэнэ

06/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.