Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Мэдээ»Бүжгийн тэмцээнд түрүүлсэн баг “Changwon K-Pop World” фестивальд оролцоно
Мэдээ

Бүжгийн тэмцээнд түрүүлсэн баг “Changwon K-Pop World” фестивальд оролцоно

Урлаг Урлаг23/06/2025Шинэчлэгдсэн:23/06/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Монгол Улс болон БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тохиолдуулан хоёр улсын соёлыг түгээх танин мэдүүлэх зорилготой “K-M” хөгжмийн наадмыг 2025 оны долдугаар сарын 11, 12-ний өдрүүдэд Улсын драмын эрдмийн театрын гадна талбайд зохион байгуулах гэж байна.
Уг соёлын солилцоо хөгжмийн наадамд урилгаар БНСУ-аас Henny, Gunwoo, Kim dana, хүүхдийн “Dream kids” хамтлаг, “Young 22” хамтлаг хүрэлцэн ирэхээс гадна уламжлалт тоглоом наадгай тоглож, бүжгийн тэмцээн болох гэнэ.
Энэхүү соёлын арга хэмжээг угтан БНСУ-ын Чунру дүүргийн аялал жуулчлал холбоо, Монголын Улсын нийслэлийн соёл урлагийн газрын дэргэдэх “Солонго” нийгэмлэгээс санаачлан “K-M” соёлын солилцооны хөгжмийн наадмыг БНСУ-ын “КК медиа” компанийн Монгол дахь “Бросис пикчерс” кино компанитай хамтран хийж байна.
Тус арга хэмжээний хүрээнд соёлын боловсролыг дээшлүүлж, хүүхэд залууст бүжгийн спортын ач холбогдол, хүүхэд залуусын хөгжлийг дэмжиж, ур чадварыг дээшлүүлж монгод албан ёсны эрхтэйгээр БНСУ-д зохион байгуулах “Changwon K-Pop World” тэмцээнд оролцох албан ёсны эрхийг олгох явдал юм.
Монгол Улсаас тус тэмцээнд хүүхэд залуусыг дэмжин оролцуулахын тулд хоёр үе шаттай бүжгийн тэмцээнийг зохион байгуулж байгаа бөгөөд, бичлэгийн шалгаруулалтаар тэнцсэн эхний 10-15 баг Монгол Улсад 2025 оны долдугаар сарын 12-ны өдөр Улсын драмын эрдмийн театрын урд талбайд зохион байгуулах “K-M” соёлын солилцооны хөгжмийн наадмын тайзан дээр өөрсдийн үзүүлбэрийг үзүүлнэ. Тус арга хэмжээн дээр бүжиглэсэн хамтлагуудаас шалгарсан эхний гурван байр эзэлсэн хамтлагууд нь “Changwon K-Pop World” тэмцээнд оролцох албан ёсны эрхийн эзэн болох гэнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг 9668-1227 , 8008-2577, дугаарын утсанд холбогдон авна уу.
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Мэдээ Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026
Мэдээ Урлаг

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны удирдлагууд Баянхонгор аймагт томилолтоор ажиллалаа

13/01/2026
Мэдээ Урлаг

Ч.Ундрам: Орон нутагт соёл, залуучуудыг дэмжиж, хүний нөөцийг чадавхжуулна

12/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ванкувер хотноо Монгол ноолууран бүтээгдэхүүний хоёр дэлгүүр ажиллаж байна

11/02/2026

Монгол судлалын хөгжилд АНУ-ын монголч эрдэмтдийн үүрэг оролцоо чухлыг онцлов

11/02/2026

Jeu de dfense intense Tower Rush App 3

11/02/2026

Урт наст эх хэмээх ясан дун Завхан аймгийн музейд хадгалагдаж байна

11/02/2026

Tower Rush Tlchargeur Puissant et Rapide 38

11/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.