Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Богд Зонхова бурхны зээгт наамалд 300 м.кв торго оржээ
Нийгэм

Богд Зонхова бурхны зээгт наамалд 300 м.кв торго оржээ

Урлаг Урлаг24/06/2025Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Архангай аймгийн төв Эрдэнэбулган сумын төв талбай Г.Дэмид жанжны талбайд 16 метр өндөр, 12 метрийн өргөнтэй Богд Зонхова бурхны зээгт наамал шүтээнийг залж, аравнайлж байна.

Богд Зонхова бурхны зээгт наамлын хамгийн дээд хэсэгт гурван цагийн бурхныг бүтээжээ. Гурван цагийн бурхан гэдэг нь өнгөрсөн цагийн Одсүрэн бурхан, одоо цагийн Бурхан багш, ирээдүй цагийн Майдар бурхан юм.

Гол хэсэгт Богд Зонхова бурхан арслан ширээн дээр нар, саран дэвсгэр дээр очир завлилаар, ном номлохын мутарлахаар оршиж байна. Баруун мөрөн дээр нь билэг билгийн илдийг урласан байна. Энэ нь мунхагийн үндсийг үндсээр нь таслах бэлгэдэлтэй. Зүүн мөрөн дээр нь ширнэн буюу хоосон чанарын сургаал номлолыг бэлгэджээ.

Доод хэсэгт Богд ламын тааллын шавь болох Чалцанжав, Хайдавжав хоёрын гар дээр Богд ламын айлдсан бодь мөрийн зэрэг, тарнийн мөрийн зэрэг судрыг барьжээ.

Богд Зонхова бурхны зээгт наамлыг урлахад “Гурван шүтээн” урлангийн үндсэн урлаачдаас гадна гучаад урлаач оролцож, зургаан сарын хугацаанд урлажээ.

Зээгт наамалд 16х12 хэмжээтэй 300 м.кв торго, 800 метр зээг, 192 метр бэрзэнт, 250 метр олс, 192 метр даавуу оржээ.

Мөн Зая гэгээний анхдугаар болон дөрөвдүгээр дүрүүдийн гүдүнг дархан цаазат Булган уулын энгэрт орших Галданзуу хийдэд залах ёслол боллоо.

“Зая гэгээний хүрээ гэгээрэл” бясалгалын өдрүүд зургаадугаар сарын 24, 25-нд болно.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Хүүхдүүдийн уншиж, хөгжих орчныг бүрдүүллээ

24/10/2026
Нийгэм Урлаг

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

21/10/2026
Нийгэм Урлаг

Дундговь аймагт 250 хүний суудалтай шинэ соёлын төвийг ашиглалтад орууллаа

20/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Монгол” арт галерей Олон улсын арт фэйрт дөрөв дэх жилдээ оролцож байна

26/10/2026

Энэ долоо хоногт “Сүүлчийн бороо”-той

26/10/2026

Өнөөдөр домогт “Харанга” хамтлагийн 37 жилийн ойн өдөр

26/10/2026

“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав

26/10/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

26/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.