Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Мэдээ»Морьт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнnau Монгол Улсад зохион байгуулна
Мэдээ

Морьт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнnau Монгол Улсад зохион байгуулна

Урлаг Урлаг25/06/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“ЮНЕСКО”-гийн “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” 2003 оны конвенц, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 39.2 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2024 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн 41 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг 2025 оны наймдугаар сарын 22-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотын Налайх дүүргийн гуравдугаар хорооны нутаг, Тайж хайрханы бэлд дөрөв дэх удаагаа зохион байгуулна.

Фестивалийн хүрээнд морьт харвааны 17 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулах гэж байна.

May be an image of 2 people and text

Уг тэмцээнд дэлхийн 30 гаруй орны 170 гаруй шилдэг харваачид оролцох урьдчилсан төлөвлөгөөтэй байгаа бөгөөд энэ нь монголын морьт спорт, үндэсний өв соёлыг олон улсад сурталчлах, соёл, спортын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах чухал үйл явдал юм.

Энэ удаагийн тэмцээн нь Монголын уламжлалт харвааны төрөл болох “Бөмбөг намнаа”-г дэлхийн аваргын албан ёсны төрөлд анх удаа багтааснаараа онцлог юм.

Тэмцээнийг Монголын үндэсний морьт харвааны нэгдсэн холбоо зохион байгуулж буй бөгөөд Монгол Улсаас 15 шилдэг харваач оролцохоос гадна олон улсын зэрэглэлтэй шүүгчид, ЮНЕСКО болон Дэлхийн морьт харвааны холбооны удирдлагууд хүрэлцэн ирэхээр төлөвлөжээ.

Тус дэлхийн аваргын зохион байгуулалтын талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурлын өнөөдөр /2025.06.25/ зохион байгуулж, Монголын үндэсний морьт харвааны нэгдсэн холбооны тэргүүн Н.Даваадорж, Дэлхийн морьт харвааны холбооны тэргүүн Ким Ён Соп, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний зохион байгуулах хорооны дарга Ж.Энхбат, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны дарга Ц.Эрдэнэцэцэг нар оролцлоо. Хэвлэлийн бага хурлын үеэр тэмцээний зохион байгуулалт, ач холбогдол, оролцогч орнууд болон олон улсын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

May be an image of 6 people, television, dais, newsroom and text

May be an image of 3 people, newsroom and text

May be an image of 3 people, newsroom and text that says 'Дэлхийн ДэлхийнМорьт Морьт Харвааны() Харвааны (WHAF) тэргуун тэРгγунКимЁнгСоп Ким EHr Соп'

May be an image of 3 people, newsroom and text

May be an image of 3 people and text

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Мэдээ Урлаг

Монгол Улcын Соёлын тэргүүний ажилтан, хөгжмийн зохиолч Д.Гунаажавт зориулсан хандивын аян өрнүүлж байна

24/06/2025
Мэдээ Урлаг

Богд Зонхова бурхны зээгт наамалд 300 м.кв торго оржээ

24/06/2025
Мэдээ Урлаг

Узбекистан Улсын ардын язгуур урлагийн “Согдиана” чуулга тоглолтоо толилуулав

24/06/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Эрдэм шинжилгээний хурал хийж, үзэсгэлэн дэлгэнэ

25/06/2025

Морьт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнnau Монгол Улсад зохион байгуулна

25/06/2025

“Squid game” цувралаас онцлох баримтууд

25/06/2025

ФОТО: BTS хамтлагийн JHOPE “Louis Vuitton” брэндийн шоунд оролцлоо

25/06/2025

“Хунт нуур” балетыг гурван өдрийн турш хоёр өөр театрын тавилтаар толилуулна

25/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.