Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Мэдээ»Математикийн олон улсын 70 дугаар олимпиадыг Монгол Улс зохион байгуулна
Мэдээ

Математикийн олон улсын 70 дугаар олимпиадыг Монгол Улс зохион байгуулна

Урлаг Урлаг16/07/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Австрали улсын Күинсланд мужийн Саншайн Көүст хотноо хуралдсан Олон улсын математикийн олимпиадын (IMO) Удирдах зөвлөл, 110 улсын багийн ахлагчдын хамтарсан шийдвэрээр Монгол Улс 2029 оны 70 дахь удаагийн IMO-г эх орондоо зохион байгуулах албан ёсны эрхээ авлаа.

Манай улс 1964 оноос хойш IMO-д оролцож буй ууган орнуудын нэг юм. Монголын Математикийн Олимпиадын Хороо (ММОХ)-ны олон жилийн хүчин чармайлтын үр дүн, Монгол Улсын Засгийн газар, МУИС, Монголын Математикийн Нийгэмлэг, Монголын Банкны Холбоо болон хувийн хэвшлийн түншүүдийн дэмжлэгтэйгээр энэхүү нэр хүндтэй эрх манай улсад ирлээ.

Математикийн 2025 оны олон улсын 66 дугаар олимпиад Австрали улсын Саншайн хотод болох бөгөөд Монгол Улсын баг 7 дугаар сарын 13-нд тус улсыг зорилоо.

Манай баг дэлхийн 30 орон оролцсон БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдсан International Mathematics Summer Camp-IMSC-III (Олон Улсын Математикийн Зуны III дугуйлан)-д хамрагдаж бэлтгэлээ базааж байгаа тухай бид өмнө нь мэдээлж байсан.

“International Mathematics Summer Camp-IMSC-III”-д Монголын багийн сурагч А.Ивээл (11-р сургууль) алтан медаль, С.Манлай (Сант), Б.Тэнүүнсайхан (Шинэ үе) нар мөнгөн медаль, Б.Төвшиндалай (11-р сургууль), Д.Хүслэн (Сант), Б.Бэлгүтэй (11-р сургууль) нар хүрэл медаль авч багаараа 5 дугаар байрт шалгарчээ гэж Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Мэдээ Урлаг

Монгол Улс авьяас, ур чадвараар 69 улсаас хамгийн сүүлд бичигдлээ

15/09/2025
Мэдээ Урлаг

Өнөөдөр Соёл, урлагийн ажилтны өдөр тохиож байна

12/09/2025
Мэдээ Урлаг

“Урлагийн бүтээлийн үнэ цэн ба нийгэмд үзүүлэх нөлөө“ илтгэл тавина

11/09/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Телевизийн шинэ суваг “Bantan TV” эфирээ цацаж эхэллээ

15/09/2025

“Эмми” шагнал гардуулах ёслолын шилдгүүд тодорлоо

15/09/2025

ФОТО: “Эмми” шагнал гардуулах ёслолын улаан хивсний ёслолоос

15/09/2025

Монгол Улс авьяас, ур чадвараар 69 улсаас хамгийн сүүлд бичигдлээ

15/09/2025

“Хайлаас модны доор чамайг хүлээнэ” жүжгийг энэ сарын 17, 18-нд тоглоно

15/09/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.